corporate English students in conversation

Байгууллагын хамт олондоо Англи хэлний хэрэгцээтэй мэдлэгийг нь олгоцгооё

Англи хэл бол дэлхий дахинд ашиглагддаг бизнесийн хэл юм. Та өөрийн байгууллага хамт олноо өнөөгийн дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээнд байлгахыг хүсч байгаа бол танай хамт олон Англи хэлийг өдөр тутмын ажилдаа итгэлтэйгээр ашиглах хэрэгтэй.

Таны бизнесийн хэрэгцээнд нийцсэн Англи хэлний сургалт

Wall Street English нь дэлхийн 30 улс оронд түншийн сүлжээгээр дамжуулан үндэстэн дамнасан болон жижиг дунд бизнесүүдэд үйлчилдэг. Манай сургалт нь батлагдсан арга барил дээр суурилдаг, маш уян хатан нөхцөлтэй, тухайн компанийн хэрэгцээ шаардлагад амархан дасан зохицож чаддаг учраас эдгээр бизнесүүд биднийг сонгосон.

Манай байгууллагын сургалтын зөвлөхүүд таны бизнесийн онцлогт тохирсон өвөрмөц хөтөлбөрийг бий болгоход тусалж, сургалтын явцад таныг ахиц дэвшилд тань ойртуулж, зорилгодоо хүрэхэд тань туслах болно.

Танай ажлын хамт олон хаана ч байсан, манай боловсролын олон ангит цуврал кино, интерактив хичээл, мэргэжлийн гадаад багшийн удирдсан хичээл, чиглүүлэгч Монгол багш нарын дэмжлэгтэйгээр Англи хэлийг цахимаар болон танхимаар эсвэл хослуулан суралцах боломжтой юм.

Ажлын хамт олноо хэрхэн Англи хэл сурахыг сонгоорой

Цахим

Wall Street English-ын баталгаат арга барил, цагийн уян хатан нөхцөлөөр суралцах нь танай ажлын хамт олонд сургалтын хөтөлбөрөө өдөр тутмын үүрэг хариуцлагадаа нийцүүлэх боломжийг олгодог.

  • Англи хэлний цахим сургалт
  • Дижитал анги танхим
  • Цахимаар заавар зөвлөмж өгөх
  • Нэмэлт цахим дасгал ажил болон ангиуд

Танхим

Танай ажлын хамт олон гэр болон ажлаасаа дижитал дасгал ажлаа хийх боломжтойгоос гадна сургалтын төв дээрээ мэргэжлийн гадаад багш нараар удирдуулсан хичээлд биечлэн суралцах боломжтой. Мөн олон нийтийн үйл ажиллагаа болон нэмэлт ярианы ангиудад ч хамрагдах боломж гарч ирэх юм.

  • Дижитал хичээлээ цахимаар эсвэл сургалтын төв дээрээ хийх
  • Танхимын хичээлүүд
  • Биечлэн авах заавар зөвлөмж
  • Нэмэлтээр авах дасгал ажлууд
  • Олон нийтийн үйл ажиллагаа
  • 100% Англи хэлтэй орчин

Хосолсон сургалт

Танхим болон цахим сургалтын шилдэг хослол нь танд дээрх бүх боломжуудыг нэгтгэж өгөх болно. Сургалтын төв дээрээ ирэх боломжгүй завгүй үед цахимаар манай олон улсын платформ руу нэвтэрч хичээлээ жилийн аль ч өдөр 24/7 авах боломжтой байх ба сургалтын төв дээрээ мэргэжлийн гадаад багш нар болон чиглүүлэгч Монгол багш нараасаа мэдэхгүй зүйлээ асуун тусламж дэмжлэг авах боломж үргэлж нээлттэй байх юм.

  • Цахим Англи хэлний сургалт
  • Танхимын Англи хэлний сургалт
  • Дижитал анги танхим
  • Цахимаар болон сургалтын төв дээр биечлэн заавар зөвлөмж авах
  • Нэмэлт цахим дасгал ажил болон ангиуд
  • Танхимын нэмэлт хичээлүүд
  • Нэмэлтээр авах дасгал ажлууд
  • Олон нийтийн үйл ажиллагаа
  • 100% Англи хэлтэй орчин

The best way to English success! I was registered by my boss, we need to improve our English for work purpose, and WSE is the best way to do that.

Wall Street English Mongolia

Student

Таны ажлын хамт олонд хэрэгцээ шаардлагатай Англи хэлний сургалт

Өнөөгийн нийгэмд өрсөлдөхөд шаардлагатай ур чадвараа олж аваарай. Та Англи хэл дээр илтгэл тавихаас эхлээд мэргэжлийн имэйл бичих хүртэл оффис болон ерөнхийдөө бизнест хэрэгтэй олон төрлийн ур чадварт суралцах болно.

Хэзээ ч хаанаас ч суралцах боломжтой

Сургалтын цагаа ажлын бус цагаар тохируулах боломжтой. Манай сургалт нь цахимаар болон танхимаар эсвэл хоёуланг нь хослуулан суралцах боломжтойгоороо давуу талтай.