exercisesБайдал төрхийг илтгэсэн үйл хавсрал буюу дайвар үг

Байдал төрхийг илтгэсэн үйл хавсрал буюу дайвар үг

English Learning Tips

Бид дайвар үгийг олон аргаар ашиглаж болно. Тухайлбал, Бид аливаа зүйлийг хэр давтамжтайгаар хаана хийх гэдгийг тодорхойлж болно. Байдал төрхийг илэрхийлсэн дайвар үг гэж юу вэ? Хэрхэн ашиглах талаар энд өгүүлэх болно.

 

Дайвар үг гэж юу вэ?

Дайвар үг нь хаана яаж, ямар давтамжтайгаар үйлийг үйлдэх /”үйл үг”/-ийг заасан үг юм. Жишээ нь:

Тэр энд ажилладаг. /Байр заасан дайвар үг/

Тэр түншүүдийнхээ имэйлийг байнга орчуулдаг/давтамж заасан дайвар үг/

Тэр хурдан бичдэг /машинаар/ /Байдал төрөхийгилтгэсэн дайвар үг/

 

Байдал төрхийг заасан дайвар үг

Энэ төрөлийн дайвар үг нь үйлийг хэрхэн гүйцэтгэж буйг заасан хэлбэр. Жишээлбэл;

 

They dress elegantly.

Some elderly people drive slowly.

She works very hard.

 

Байдал төрөхийг засаан үйл хавсрал хэлбэржих нь

Хавсрал нэрээс ихэвчлэн –ly нөхцөлөөр хэлбэржиж үүсдэг. Жишээлбэл;

 

quick – quickly

careful – carefully

gentle – gently

 

Хавсрал нэр нь –у төгсгөлтэй бол у нь i болж хувирна. Жишээ нь;

happy – happily

greedy – greedily

easy – easily

 

Гэвч зарим дүрмийн бус хавсрал нэрээс үйл хавсрал үүсэхдээ үндэс өөрчлөгдөж болдог. Жишээ нь:

good – well

hard – hard

fast – fast

late – late

straight – straight

high – high

 

Зарим нэг жишээг дурдахад:

 

You speak English fluently.

I slept badly last night.

The children did really well in their test.

He worked hard and got a promotion.

The nurse picked up the baby gently.

Try to do it carefully so we don’t have to redo it.

A car suddenly came round the corner and nearly hit us!

Julie tearfully said goodbye to her boyfriend.

Go straight down this road then turn left.

I hate getting up late.

My brother drives very fast and aggressively.

Kids, try to do your homework quietly, please.

She dresses very elegantly, doesn’t she?

Shall I close the lid tightly?

It rained heavily all through the night.

 

Дайвар үг, өгүүлбэрт байрлах нь

Ихэнх тохиолдолд, байдал төрөхийг илтгэсэн дайвар үг нь үйл үгийн дараа ордог. Жишээ нь;

We dress casually on Fridays.

Athletes run very fast.

The students are listening attentively.

 

Гэсэн хэдий ч зарим үед дайвар үг нь үйл үгийн өмнө орсноор тухайн үйл үгийн утгад хүч нэмж өгдөг. Жишээлбэл;

She hurriedly opened the present.

They sadly left before we arrived. 

I quickly ran to the shops.

 

Хэрэв хоёр үйл үг нэг өгүүлбэрт орсон бол дайвар үгийн байрлал нь утгыг нь өөрчилж болох талтай. Жишээлбэл;

They accepted the offer immediately and moved out.

They accepted the offer and moved out immediately.

 

Эхний өгүүлбэрт шууд даруй гэдэг үг нь эхний үйл үгтэй холбоотой бол дараагийн өгүүлбэрт хоёр үйл үгийн аль алинтай нь холбоотой.

Энэхүү жишээнээс үйл үг ба тодотгол гишүүнийг салгаж болохгүйг харж болох юм.

 

They accepted the offer immediately.

NOT

They accepted immediately the offer.

 

Хавсрал нэр, эсвэл дайвар үг үү?

Нэр үгийг тодотгохын тулд хавсрал нэрийг ашигладаг бол дайвар үг нь үйл үгийг тодотгож өгнө.

Тиймээс хавсрал нэрийг хэрэглэсэн тохиолдолд “байх” гэсэн үйл үгийг хамт хэрэглэнэ.

 

He’s a fast runner.

She’s a careful driver.

 

Хэрэв дээрх хоёр өгүүлбэрт үйл үгийн оронд нэр үг хэрэглэвэл дараахь утгыг илэрхийлнэ.

 

He runs fast.

She drives carefully.

 

Харах, сонсогдох, үнэрлэх, санагдах зэрэг үйл үгнүүд хавсрал нэрийн оронд дайвар үгтэй хоршдог. Тухайлбал,

 

You look tired. 

It sounds interesting. 

It smells delicious. – From the smell, I can understand it’s very good.

They seem bored. – From their appearance, I think they’re bored.

 

Байдал төрөхийг заасан дайвар үг нь бидэнд үйлдлийн талаарх нарийн мэдээллийг өгдөг байна. Тиймээс хүмүүсийн ярьж буйг анхааралтай сонсч, дайвар үгээ сонгохдоо өөрийн хэлний онцлогт тохируулах нь зүйтэй.

Та өөрийнхөө мэдлэгийг шалгаж үзэхэд бэлэн үү?

Тэгвэл та доорх бяцхан тестийг хийгээд үзээрэй!

Илүү олон дасгалууд
Гурав дахь болзолт ѳгүүлбэр - The Third Conditional

Нэг болон хоёр дахь нѳхцѳлт ѳгүүлбэрийг сурсны дараа сүүлийн буюу гурав дахь нөхцөлт өгүүлбэрийг сурахад та бэлэн болсон гэж үзнэ. Гурав дахь нѳхцѳлт ѳгүүлбэрийг сурснаар та унаган Англи хэлтэй хүн шиг ярьдаг болно. Дараах текстийг уншиж ямар үед яаж хэрэглэхийг сурч аваарай.

Англи хэлний “Төгс одоо цаг”- ийн хэрэглээ

English Learning Tips

Зөв мэдлэг эзэмшсэнээр Aнгли хэлний өнгөрсөн цагийг зөв ашиглахад давуу тал болно. Жирийн өнгөрсөн болон төгс одоо цагийн талаар та сайн мэдэж магадгүй.  Мөн өнгөрөн үргэлжилсэн цагийг ч сайн эзэмшсэн байж болно. Өнгөрсөн цагийн нэг хэлбэр болох төгс өнгөрсөн цагийг ашиглаж сурснаар цагуудыг хооронд нь харьцуулах, өнгөрсөн цагт хийгдсэн үйлдлийг илэрхийлэх чадварт суралцах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авч болно.