Болзолт Өгүүлбэр 0 болон холимог болзолт өгүүлбэр
Бид төрөлх хэлээрээ ярихдаа болзолт/ нөхцөлт өгүүлбэрийг өдөр тутамдаа хэрэглэдэг. Харин дээрх төрлийн өгүүлбэрийг Англи хэлээр хэлж сурснаар харилцааны түвшинд маш том ахиц болох юм. Өмнөх блогуудаараа бид 1,2,3-р төрлийн болзолт өгүүлбэрүүдийн талаар дэлгэрэнгүй хүргэсэн бол энэ удаад 0 болон холимог хэлбэрийн болзолт өгүүлбэрүүдийн талаар хүргэх болно.
0 хэлбэрийн болзолт өгүүлбэр
Бид Zero Conditional-г байнгын үнэн зүйлийн талаар ярихдаа ашигладаг. Жишээлбэл, шинжлэх ухааны баримтууд болон байнгын зуршил гэх мэт. Доорх хүснэгт Zero Conditional-н бүтэх хэлбэрийг харуулав.
If + энгийн одоо цаг болон энгийн одоо цаг гэсэн бүтэцтэй байх бөгөөд
- If + энгийн одоо цаг нь 50% боломжийг
- Эхний өгүүлбэрийн араас орж буй ЭНГИЙН ОДОО ЦАГ дээрх өгүүлбэр нь 100% буюу гарцаагүй байдлыг илэрхийлдэг.
Жишээ өгүүлбэрүүд:
If you heat water to 100°, it boils. – Хэрвээ усыг 100 градус хүртэл халаавал, ус буцалдаг.( гэсэн санааг илтгэж байна. )
If you eat a lot, you put on weight.- Хэрвээ чи их идвэл, жин нэмнэ.( гэсэн санааг илтгэж байна. )
If it doesn’t rain for a long time, the earth gets very dry. Хэрвээ бороо удаан хугацааны туршид орохгүй бол дэлхий хэт хуурайшина.( гэсэн санааг илтгэж байна. )
If we go out with friends, we normally go to a restaurant.
If I’m tired, I go to bed early.
Холимог болзолт өгүүлбэр
Өнгөрсөн цагт болсон үйл явдал одоогийн нөхцөл байдалд нөлөө үзүүлж байгааг илэрхийлсэн таамаг дэвшүүлэхдээ бид 2 болон 3 дугаар хэлбэрийн болзолт өгүүлбэрийг 1 өгүүлбэрт хамтад нь хэрэглэдэг. Доорх хүснэгт Mixed Conditional-н бүтэх хэлбэрийг харуулав.
If (Хэрвээ) холбоос + төгс өнгөрсөн цаг, Үйлийн эзэн + would + үйл
If (Хэрвээ) холбоос + төгс өнгөрсөн цаг, Үйлийн эзэн + could+ үйл
Жишээ өгүүлбэрүүд:
If you’d studied harder, you’d be at a higher level now. – Хэрвээ чи хичээлээ сайн хийсэн бол өдийд ахисан түвшинд байх байсан.
We’d be lying on a beach now if we hadn’t missed the plane. – Хэрвээ чи нислэгээсээ хоцроогүй бол бид одоо далайн эрэгт амарч байх байсан.
They’d have much more confidence if they hadn’t lost so many matches. – Хэрвээ тэд олон тоглолтонд хожигдоогүй бол өдийд илүү өөрсдөдөө итгэлтэй байх байсан.
What would you be doing now if you hadn’t decided to study? – Хэрвээ чи юу сурахаа шийдээгүй байсан бол өдийд юу хийж байх байсан бэ?
Ингээд та бүхэн бүх төрлийн Болзолт өгүүлбэрүүд, тэдний хэрэглээтэй танилцлаа. Харин одооноос эхлэн боломж гарах бүрдээ сурсан бүтцүүдээ ашиглан өгүүлбэр зохиож давтаарай. Та болзолт өгүүлбэрийг давтах тусам хэрэглэхэд илүү хялбар болох болно.
Англи хэл нь маш олон өвөрмөц шинж чанартай байдаг бөгөөд, Англи хэлийг хоёр дахь хэлээр сурч буй хүмүүсийг төвөгшөөдөг нэг зүйл бол холбоо үйл үгс юм. Түүнд юу юу ордог вэ, мөн та үүнийг хэрхэн сурч болох вэ?
English Learning Tips
Долоо хоногийн өдрүүд болон он сарыг хэрхэн хэлж сурах нь гадаад хэл сурахад нэн тэргүүнд хэрэгцээтэй болдог хэллэггүүд билээ. Ийм учраас өдөр сараас эхлэн суралцацгаая.