exercisesАнгли хэлний баймж үйл үг May болон Might

Англи хэлний баймж үйл үг May болон Might

English Learning Tips

Та Aнгли хэлэнд can эсвэл must гэх мэт зарим нэг баймж үйл үгсийг сурч байсан байх. Магадгүй та may эсвэл might энэ хоёр баймж үйл үгсийг сонсож байсан боловч хэрхэн ашиглахаа мэдэхгүй байгаа байж магадгүй. Тэгвэл та үргэлжлүүлэн уншиж үүнийг хэрхэн ашиглахыг ойлгож дараа нь өөрөө давтаж сурах боломжоо бүү алдаарай.

 

Modal Verb буюу баймж үйл үг гэж юу вэ?

Баймж үйл үг гэдэг нь аливаа нэг хэвийн үйл үгтэй хамт ашиглагддаг үйл үг юм. Auxiliary verb буюу туслах үйл үгс нь асуулт асуух, үгүйсгэхэд хэрэгцээтэй байдаг бөгөөд үйл үгсийг аливаа цаг хугацаанд хувиргадаг бол, modal verbs буюу баймж үйл үгс нь онцгой утга санаа нэмж өгдөг. Жишээлбэл, “They go to school” гэдэг өгүүлбэр дээр баймж үйл үг нэмж өгөөд утгыг нь өөрчилж болно:

 

They must go to school. = Тэд сургууль руу явах ёстой

They can go to school. = Тэд сургууль руу явж чадна/болно

They might go to school. = Тэд сургууль руу явж магадгүй.

 

Баймж үйл үгс нь шаардлага, зөвлөмж, зөвшөөрөл, санал, ирээдүйн таамагдлал, магадлал гэх зэрэг олон зүйлийг илэрхийлэх боломжийг олгодог.

 

Баймж үйл үгсийн хоорондын ижил шинж чанар нь юу вэ?

Баймж үйл үгсийн хялбар зүйл бол тэд хоорондоо зарим шинж чанарыг хуваалцдаг:

 

  • Баймж үйл үгс нь гуравдагч ганц тооны хүн заах үедээ -s үсэг залгадаггүй, тийм учраас хэлбэр нь нэг хэвийн гэсэн үг. Жишээлбэл, She can swim.
  • Асуулт хэлбэр рүү хөрвүүлэх үедээ субъект үйл үг хоёрын байрыг нь солиход л болно. Жишээлбэл, Will you go? You will go.
  • Үгүйсгэл хэлбэр рүү хөрвүүлэх үедээ ард нь ‘not’ залгаж өгөөд л болоо. Жишээлбэл, They couldn’t attend the meeting.
  • Баймж үйл үгсийг үйл үгийн өмнө ‘to’ залгахгүйгээр араас нь үйл үг залгаж өгдөг. Жишээлбэл: We might watch a movie.
  • Тэдэнд тодорхой бус хэлбэр гэж байдаггүй. Хэрвээ шаардлагатай бол бид өөр нэмэлт үг ашигладаг. Жишээлбэл, She would like to be allowed to arrive ten minutes late.

 

Эдгээр ойролцоо шинж чанарууд нь таныг Англи хэлээр ярихад тусалдаг, учир нь та өөр дүрэм эсвэл хувирах дүрэм дээр санаа зовох шаардлагагүй. Эдгээр дүрмийн шинж чанарыг баримталдаггүй баймж үйл үг нь бол ‘have to’ юм, учир нь энэ нь хэвийн үйл үгний шинж чанаруудыг баримталдаг.

 

May болон Might

Maymight хоёр баймж үйл үг нь ойролцоо утгатай бөгөөд доорх хоёр утга санааг илэрхийлж болдог:

 

  • Бололцоо (өнгөрсөн, одоо, ирээдүй)
  • Зөвшөөрөл

 

Одоо цаг дээрх бололцоо

Бид may эсвэл might үгсийг ашиглаж аливаа нэг таамаглал, эсвэл магадлалыг илэрхийлж болдог. Жишээлбэл,

 

Tom might win this game. He’s been playing very well recently.

We may go out later. I’m not sure.

Do you think the company might hire more people next year?

 

Баймж үгс нь хоорондоо бага зэрэг магадлалын ялгаатай байдаг. May гэдэг нь ихэвчлэн 50 хувийн магадлал илэрхийлдэг бол might гэдэг нь харьцангуй бага магадлалыг илэрхийлдэг, 40% г.м. Жишээлбэл,

 

It may rain later on. We’d better take an umbrella. (50% магадлал)

It might rain later on, but I don’t think it will. (40% магадлал)

 

MightMay хоёрыг харьцуулбал Might нь харьцангуй албан бус үг бөгөөд ярианы Англи хэлэнд илүү түгээмэл хэрэглэгддэг.

 

Өнгөрсөн цаг дээрх бололцоо

May, Might хоёрыг ашиглан өнгөрсөн цаг дээрх тохиолдсон байх магадлалтай зүйлийг илэрхийлж болдог. Доорх жишээн дээр бид have + үйл үгийн өнгөрсөн цаг дээрх үйлийг нэмж харуулсан юм. Жишээлбэл, 

 

Where’s my wallet? – You might have left it in your jacket.

Mr Hunt is late. He may have missed his train.

Ann may have failed the exam because she was sick.

Marco wasn’t at the party. – He might not have wanted to come.

 

Зөвшөөрөл

Бид зөвшөөрөл асуух үед can үгийн оронд ихэвчлэн may ашигладаг. Жишээлбэл,

 

May I come in?

May we sit here? – Yes, you may.

May I leave early Sir? – No, you may not.

 

Урд өмнө нь Англи хэлэнд might гэдэг үгийг ашиглан хүсэлт гаргах, зөвшөөрөл авах тохиолдол дээр ашигладаг байсан. Жишээлбэл, Might we come in? Гэхдээ одоо үед үүнийг ашиглах нь ховор болсон бөгөөд албан нөхцөлд ашигладаг.

 

Бид may гэдэг үгийг ихэвчлэн өөрийн өнцгөөс ярьж буй үед ашигладаг – буюу we. You ашигласан үед Could гэдэг үгийг ашиглах нь илүү түгээмэл буюу хэвийн үзэгдэл юм. Жишээлбэл,

 

Could you help me, please? 

 

May болон Might хоёрын бусад хэрэглээ

Энэхүү хоёр баймж үйл үгсийг доорх нөхцөл мөн ашиглаж болдог:

 

  • MAY үгийг ашиглан хүсэл ерөөж болдог. Жишээлбэл, May you both live happily ever after together.
  • MAY эсвэл MIGHT хоёрын аль нэгийг нь ашиглаж аливаа зүйлийг хийсэн нь дээр буюу зохимжтой хэмээх утгыг илэрхийлж болдог. Жишээлбэл, The cinema is close. We might as well walk.

May буюу Might гэдэг хоёр үгийг ашиглаж сурснаар Англи хэлээр таамаг дэвшүүлэх, зөвшөөрөл авах г.м олон зүйлийг илэрхийлэх боломжтой болдог тул үүнийг сурах нь маш хэрэгцээтэй юм.

 

Тиймээс та үүнийг яагаад одоо ашиглаж сурч болохгүй гэж?

Илүү олон дасгалууд
Гурав дахь болзолт ѳгүүлбэр - The Third Conditional

Нэг болон хоёр дахь нѳхцѳлт ѳгүүлбэрийг сурсны дараа сүүлийн буюу гурав дахь нөхцөлт өгүүлбэрийг сурахад та бэлэн болсон гэж үзнэ. Гурав дахь нѳхцѳлт ѳгүүлбэрийг сурснаар та унаган Англи хэлтэй хүн шиг ярьдаг болно. Дараах текстийг уншиж ямар үед яаж хэрэглэхийг сурч аваарай.

Англи хэлний “Өнгөрсөнд үргэлжилж байсан цаг”

English Learning Tips

Өнгөрсөнд үргэлжилж байсан цагийг хэрхэн ашиглах талаар мэдсэнээр өнгөрсөнд болсон үйдлийг тэр дундаа ярьж байх хугацаанд ямар нэгэн урьд нь болж байсан зүйлийг илтгэхдээ энэ цагийг хэрэглэж болох юм.