Англи хэлний өнгөрсөн цаг
Англи хэл сурахад чухал шат бол өнгөрсөн цагийг эхэлж ярих тухай. Өнгөрсөн цагийг хэрэглэж сурснаар та амьдрал дээр хүмүүстэй уулзаж, туршлагаа хуваалцах, ажил дээрх үйлдлийг бүрэн илэрхийлэхэд тустай. Энгийн өнгөрсөн цагийг ойлгож сурахад дөхөм болох мэдээллийг эндээс үзнэ үү!
Дараахь тохиолдолд англи хэлэнд энгийн өнгөрсөн цагийг хэрэглэдэг.
- Тодорхой цагт болж өнгөрсөн үйл явдлыг илэрхийлнэ. Жишээ нь:
- We went to the cinema last night.
Үйл явдал болоод өнгөрсөн гэдэг нь тодорхой, одоо цагтай огт холбоогүй гэдгийг илэрхийлнэ. Жишээ нь:
- I’m disappointed about the exam. It was really hard and I don’t think I did very well.
Энгийн өнгөрсөн цаг яаж үүсэгэх вэ?
Энгийн өнгөрсөн цагийн асуултыг үүсгэхдээ бид “did” туслах үйл үгийг хэрэглэнэ. “Did” нь одоо энгийн цагийн асуулт үүсгэдэг “do”-ийн өнгөрсөн цагийн хувилбар.
Үүнээс харахад, энгийн өнгөрсөн цагийн хувьд he/she/it болон бусад субьект нь хоорондоо ялгаагүй. Субьект бүр нь “did” туслах үйл үгийн тусламжтайгаар энгийн өнгөрсөн цаг бүтэж байна.
Үгүйсгэсэн өгүүлбэр үүсгэхийн тулд бид одоо цагт ашиглах don’t гэхийн оронд “did”-ийг хэрэглэнэ.
Баталсан өгүүлбэр үүсгэхдээ үйл үгийн үндсийг үүсгэж өөрчилнө. Гэхдээ энэ нь тухайн үйл үг дүрмийн ба дүрмийн бус гэхээс шалтгаалах юм.
Дүрмийн үйл үг
Англи хэлний үйл үгийн дийлэнх нь дүрмийн үйл үгүүд юм. Өөрөөр хэлбэл, хувирахдаа ч ижил хэлбэртэй. Өнгөрсөн цаг үүсгэхийн тулд үйл үгэнд –еd залгаж үүсгэнэ.
Хэрэв үйл үгийн төгсгөл –е төгссөн бол –d залгана. Жишээ нь:
hope – hoped /
blame – blamed
Хэрэв үйл үгийн төгсгөл -y байвал бид -i болгон өөрчилж -ed нэмж залгаж бичнэ. Жишээ нь:
study – studied
tidy – tidied
Үйл үгийн төгсгөлийн үсэг ямар байхаас хамааран -еd төгсгөлийг гурван янзаар дуудна.
Дүрмийн үйл үг ашиглан энгийн өнгөрсөн цаг бүтээсэн жишээг эндээс үзэж болно:
We stayed in a four-star hotel on holiday. It was nice.
Did Ahmed play in the match? – No. He didn’t play because he injured his foot last week.
I worked from 7 am to 7 pm yesterday. I’m really tired today.
You studied a lot for the exam and deserved to get a good mark.
They waited an hour for the train and eventually decided to take a bus.
When did you finish your essay? – I finished it at midnight.
Тэ эссэгээ хэзээ дуусгасан бэ? – Би шөнө дунд дуусгасан.
We didn’t want to cook last night so we ordered a pizza.
Дүрмийн бус үйл үг
Англи хэлний үйл үгийн дийлэнх нь дүрмийн гэлээ ч 200 орчим нь дүрмийн бус үйл үгүүд. Тэдгээрийг тогтооход цаг хугацаа шаардлагатай. Хамгийн сайн арга нь аажуу тогмтол хэрэглэснээр тогтоох явдал. Wall Street English хичээлээр юуны өмнө дүрмийн бус 30 үйл үгэнд сайтар анхаарлаа хандуулах нь зүйтэй. Хамгийн түгээмэл хэрэглэдэг нь “To be” үйл үг хийгээд хоёр хэлбэртэй.
Дүрмийн бус бусад бүх үйл үгийн хувьд үндэс нь хэвээр.
Түгээмэл тохиолддог дүрмийн бус үйл үгийн жагсаалтыг эндээс харна уу!
Зарим дүрмийн бус үйл үгийн жишээг эндээс харна уу!
- We were late for our flight on Tuesday and had to wait four hours for the next one.
- Sally bought a new mobile phone at the weekend
- He did a great job painting the house last summer.
- I didn’t eat anything for breakfast but I ate a lot at lunchtime.
- They found a special offer for a cruise in June.
- Juliet had a headache this morning so she took an aspirin.
- My brother left school when he was 16 but I stayed until I was 18.
- Paolo’s grandmother made us our Wedding cake. It was
- Where did you two meet? – We met at my friend’s last birthday party.
- What was the last book you read? – It was a murder mystery by Agatha Christie.
- Anya came in and put the shopping on the table.
- The suppliers sent the goods on Monday 1st October.
- Who told you the good news?
- How did the meeting go? It went well thanks. The client had a strong accent but I understood almost everything he said.
- What do we need to buy? I wrote a shopping list but I left it at home.
Энгийн өнгөрсөн цагийг хэрэглэх нь:
Энгийн өнгөрсөн цагийн бүтэц нь тийм ч хэцүү биш болохыг та дээрээс харж болох юм. Гэвч дүрмийн бус үйл үгийг бүгдийг нь сурах ч тийм хялбар биш. Гэсэн хэдий ч зарим нэг зүйлийг ашигласнаар Энгийн өнгөрсөн цагийг ашиглаж чадна гэдэгтээ итгэлтэй байж болно.
- Юуны өмнө хичээлээ бататгах үүднээс дасгал дээр ажиллах.
- Сонины нийтлэл уншихыг хичээж, энгийн өнгөрсөн цагтай холбоотой жишээнүүд дээр ажиллах.
- Амралтын өдрүүдээр хийж бүтээсэн зүйлээрээ өдрийн тэмдэглэл хөтөлж байх.
- Дүрмийн бус үйл үгийг тогтоохыг хичээх, жишээ нь, долоо хоногт таван үг г.м.-ээр. Энэ нь их мэт санагдавч, сарын дараа гэхэд 20 үгтэй болж, үгийн сангаа баяжуулах юм. Дүрмийн бус үйл үг бүрийг ашиглан 2-3 өгүүлбэр зохиосноор цээжлэхэд амар байх болно.
Та одоо болон өнгөрсөн цаг ашиглаж, ярьж чадах юм. Wall Street English хөтөлбөрөөс олж авсан дасгалаа сайтар давтснаар хэлийг төгс эзэмших болно.
Англи хэлэнд таамаглал дэвшүүлэх 4 төрлийн өгүүлбэр байдгийн нэг нь Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэр бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэлбэр. Энэхүү блогоос Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэр болон түүний хэрэглээг дэлгэрэнгүй олж мэдээрэй.
English Learning Tips
Та өмнө нь 'Used to' хэллэгийг сонсоод, утгыг нь таах гэж оролдож байсан уу? Дээрх хэллэг нь хоорондоо эсрэг тэсрэг хоёр утгыг илэрхийлэг бөгөөд энэхүү блогоор дамжуулан тэдгээрийн ялгаа болон хэрэглээг сурцгаая.