exercisesГурав дахь болзолт ѳгүүлбэр - The Third Conditional

Гурав дахь болзолт ѳгүүлбэр - The Third Conditional

Нэг болон хоёр дахь нѳхцѳлт ѳгүүлбэрийг сурсны дараа сүүлийн буюу гурав дахь нөхцөлт өгүүлбэрийг сурахад та бэлэн болсон гэж үзнэ. Гурав дахь нѳхцѳлт ѳгүүлбэрийг сурснаар та унаган Англи хэлтэй хүн шиг ярьдаг болно. Дараах текстийг уншиж ямар үед яаж хэрэглэхийг сурч аваарай.

 

Гурав дахь болзолт өгүүлбэрийг хэзээ ашигладаг вэ?

Гурав дахь нѳхцѳлт ѳгүүлбэр нь ѳнгѳрсѳнд болсон бодит бус үйл явдал, нѳхцѳл байдлын үр дагаврыг илэрхийлэхэд ашиглагддаг.

Жишээлбэл:

If he had studied harder, he would have passed the exam.

 

Эхний үйл явдал (сайн сурах) болоогүй. Хэрвээ болсон гэж үзвэл үр дагавар нь шалгалтандаа тэнцэх байлаа.

Гуравдугаар нѳхцѳлт ѳгүүлбэр нь хоёрдугаар нѳхцѳлт ѳгүүлбэртэй ижил тѳстэй. Гэхдээ хоёрдугаар нѳхцѳлт ѳгүүлбэр нь ирээдүйд эсвэл одоо болж байгаа бодит бус явдлын тухай хэлдэг бол гуравдугаар нѳхцѳлт ѳгүүлбэр нь ѳнгѳрсѳнд байгаа бодит бус зүйлсийг хэлдэг.

Бид ихэвчлэн гуравдугаар нѳхцѳлт ѳгүүлбэрийг ямар нэгэн болоод ѳнгѳрсѳн эсвэл болоогүй зүйлийг тайлбарлан хэлж, харамслаа илэрхийлэхдээ хэрэглэдэг. Жишээлбэл:

If my alarm had gone off, I wouldn’t have been late to work.

If there hadn’t been so much traffic we wouldn’t have missed our flight.

 

Бид хэрхэн гурав дахь болзолт өгүүлбэрийг үүсгэх вэ?

Хэрвээ + ѳнгѳрѳн тѳгссѳн цаг, тэгэх байсан/тэгэхгүй байсан + үйлт нэрийн өнгөрсөн цаг

If you had told me about the meeting, I would have come.

If you had told me about the meeting, I wouldn’t have missed it.

 

Бүх нѳхцѳлт ѳгүүлбэрүүдэд энэ хэлбэрийг урвуулан хэрэглэж болно.

 

Тэгэх байсан + үйлт нэрийн өнгөрсөн цаг + ѳнгѳрсѳнд тѳгссѳн цаг

I’d have come to the meeting if you’d told me about it.

I wouldn’t have missed the meeting if you’d told me about it.

 

Would гэсэн үг унаган Англи хэлтэй хүмүүст ихэвчлэн ‘d болж хураагддаг. Үүнийг мѳн албан бус бичвэрт хэрэглэж болно. Ярианы хэлэнд гурав дахь нѳхцѳлт ѳгүүлбэр нь have гэсэн үг болж богиносдог. Жишээлбэл:

I’d’ve come to the meeting if you’d told me.

 

Гэхдээ бид албан бус бичээсэнд ч ингэж бичиж болохгүй. Гэхдээ ингэж хураагддагийг мэдээд авахад илүүдэхгүй ба ингэснээр та хүмүүс яриандаа хэрэглэж байна уу үгүй юу гэдгийг ялгадаг болох юм.

 

Would гэсэн үгийг гуравдугаар нѳхцѳлт ѳгүүлбэрийн хоёрдугаар хэсэгт орлуулж болох үг бол could юм. Жишээлбэл:

If I’d stayed at university, I could have got a master's degree.

 

Дараах ѳгүүлбэрүүд нь мѳн гурав дахь болзолт ѳгүүлбэрийг хэрэглэсэн жишээнүүд юм.

He’d have got the job if he hadn’t been so nervous in the interview.

What would you have done if you’d been me?

If it hadn’t been snowing heavily, we’d have carried on skiing.

The company would have survived if there hadn’t been a recession.

Would you have accepted the offer if we’d reduced the price?

If you hadn’t invited me out, I’d have stayed in all day.

She wouldn’t have given you a fine if you’d apologized.

If they hadn’t won that match, the club would have fired the manager.

They could have stayed here if they hadn’t found any accommodation.

 

Хоёр болон гурав дахь болзолт өгүүлбэрийг хамтад нь хэрэглэх нь

Хоёр дахь болон гурав дахь болзолт ѳгүүлбэрийг хамтад нь хэрэглэж болох хоёр арга бий. Үүнд:

 

  1. Ѳнгѳрсѳнд болсон үйл явдлын одоо болж буй одоогийн үр дагаврыг тайлбарлаж байхад.
  2. If + past simple, would have + past participle
  3. If I were adventurous, I’d have gone backpacking after university.
  4. Ѳнгѳрсѳнд болсон байдлаас болсон одоо байгаа үр дүн.
  5. If + past perfect, would + verb
  6. If we hadn’t missed the flight, we’d be in our hotel by now.

Нэмэлт жишээнүүд: 

If I’d studied for a year in the U.S, my English would be fluent now.

The roads wouldn’t be so icy if it hadn’t rained so much last night.

If she weren’t so shy, she’d have gone to the party on her own.

The fans would be miserable now if their team had been relegated.

 

Гурав дахь болзолт ѳгүүлбэр нь багагүй цаг хугацаа, дасгал хийн байж ѳѳрийн болгох нэгэн бүтэц юм. Тиймээс та дараах дасгал ажлыг хийж үзээрэй.

 

 

Илүү олон дасгалууд
Англи хэл дээрх өнгөрсөн цагийн энгийн хувилбарыг ашиглаж сурах

English Learning Tips

Энгийн өнгөрсөн цаг буюу ‘past simple’ нь ‘present simple’ – энгийн одоо цаг буюу ‘present continuous’ үргэлжилсэн одоо цагуудтай хамт Англи хэлэнд хамгийн түгээмэл ашиглагддаг цагийн хэлбэрүүдийн нэг юм, тийм учраас та түүнийг хэрхэн ашиглахыг сурах нь маш чухал юм. Та энгийн өнгөрсөн цагийг хэрхэн ашиглахыг сурснаар аливаа хүнтэй түгдрэлгүй харилцан яриа үүсгэх нь харьцангуй амархан болдог.

Англи хэлний “Төгс өнгөрсөн цаг”-ийн хэрэглээ

English Learning Tips

Зөв мэдлэг эзэмшсэнээр Aнгли хэлний өнгөрсөн цагийг зөв ашиглахад давуу тал болно. Жирийн өнгөрсөн болон төгс одоо цагийн талаар та сайн мэдэж магадгүй.  Мөн өнгөрөн үргэлжилсэн цагийг ч сайн эзэмшсэн байж болно. Өнгөрсөн цагийн нэг хэлбэр болох төгс өнгөрсөн цагийг ашиглаж сурснаар цагуудыг хооронд нь харьцуулах, өнгөрсөн цагт хийгдсэн үйлдлийг илэрхийлэх чадварт суралцах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авч болно.