Англи хэлний “Төгс өнгөрсөн цаг”-ийн хэрэглээ
Зөв мэдлэг эзэмшсэнээр Aнгли хэлний өнгөрсөн цагийг зөв ашиглахад давуу тал болно. Жирийн өнгөрсөн болон төгс одоо цагийн талаар та сайн мэдэж магадгүй. Мөн өнгөрөн үргэлжилсэн цагийг ч сайн эзэмшсэн байж болно. Өнгөрсөн цагийн нэг хэлбэр болох төгс өнгөрсөн цагийг ашиглаж сурснаар цагуудыг хооронд нь харьцуулах, өнгөрсөн цагт хийгдсэн үйлдлийг илэрхийлэх чадварт суралцах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авч болно.
Төгс өнгөрсөн цаг
Өнгөрсөн цагийн уг хэлбэр нь сурч буй хэлний хувьд ашигтай бүтэц юм. Энэхүү цагийг бүтээхэд хялбар хийгээд жирийн өнгөрсөн цаг зэрэг бусад үйлийн хувьд ч ижил хэлбэртэй байдаг. Өнгөрсөнд үргэлжилж байгаа цагийн адил төгс өнгөрсөн цаг нь мөн бусад өнгөрсөн цагтай хавсрах тохиолдол бий.
Төгс өнгөрсөн цаг хэрхэн үүссэн бэ?
Төгс өнгөрсөн цаг нь “had” буюу туслах үйл болон нөхцөлт үйлийн өнгөрсөн цагаар үүсгэгдэнэ.
“You had met him before.”
Асуулт нь туслах үйл үгээр эхлэх бөгөөд араас нь үйлийн эзэн орно.
“Had you met him before?”
Үгүйсгэсэн хэлбэрийг үүсгэхдээ туслах үйл үг “had”-ийн ард “not”-ийг залгана.
“You hadn’t met him before.”
Доорх хүснэгтэд төгс өнгөрсөн цагийг тусгасан жишээнүүдийг харж болно.
Хураангуйлсан хариулт нь: Тийм. /Үгүй гэсэн хариулт байх болно.
Yes, I had./No, I hadn’t.
Төгс өнгөрсөн цагийг хэзээ хэрэглэх вэ?
Ямар нэгэн зүйлийг өнгөрсөнд ярьж байгаа мөчөөс нь өмнө хийсэн ба түүний үр дүнг тэр мөч дээр нь илт байгаа тохиолдолд хэрэглэнэ. Энэ шалтгаанаар жирийн өнгөрсөн цагийг тодотгосон өгүүлбэртэй хамт хэрэглэх нь элбэг.
Жишээлбэл;
Bob was exhausted. He had worked hard all day.
Төгс өнгөрсөн цаг заасан өгүүлбэрт already, just, never, previously зэрэг байц гишүүн дагалдах нь түгээмэл. Эдгээр дайвар үгнүүд “had” туслах үг болон нөхцөлт үйлийн өнгөрсөн цагийг заасан үйл үгийн хооронд байрлана.
When Miguel arrived, the party had already started.
The kids were really excited about visiting the fun park. They’d never been before.
I didn’t go to see the film with my friends because I’d already seen it.
When we went outside it had just begun to rain.
The new CEO joined the company last month. She’d previously worked for a pharmaceutical firm.
My brother sold his car on Saturday. He’d had it for 20 years!
When we got to the airport we realized we’d left the tickets at home.
Tim had just retired when you joined the firm, hadn’t he?
Had the boys already done their homework when you spoke to them?
Төгс өнгөрсөн цаг, жирийн өнгөрсөн цагийн аль нь вэ?
Он тооллын дарааллын дагуу өнгөрсөнд болсон үйлдлийг илэрхийлэхдээ жирийн өнгөрсөн цагийг хэрэглэдэг. (Өөрөөр хэлбэл, дэс дарааллаар нь тоочих үедээ)
Yesterday my alarm didn’t ring so I woke up late and missed the bus.
Эрт цагт болсон үйл явдлын талаарярихдаа бид төгс өнгөрсөн цагийг хэрэглэдэг.
Yesterday I woke up late and missed the bus because my alarm hadn’t rung.
I arrived at work late because I’d missed the bus.
Өнгөрсөнд төгс үргэлжилсэн цаг
Энэхүү цаг нь төгс өнгөрсөн цагийн энгийн хувилбар агаад үргэлжилж буй хэлбэр юм. Энэ нь өнгөрсөнд болсон үйл хөдлөлийг мөн илэрхийлэх бөгөөд энэ нь жирийн үйл явдлаас илүүтэй болж буй үйл явдлыг тодотгодог. Жишээлбэл;
When we arrived, Laura’s Mum had been cooking for six hours!
Төгс өнгөрсөн цагийн адил бүх үйл эзний хувьд ижил хэлбэртэй байна. Үргэлжилсэн утгыг илэрхийлэхдээ had туслах үйлийн араас been-ийг залгаж араас нь үйл үгийг ing хувиргаснаар үүснэ. Жишээ нь;
He had been walking
They had been waiting
Had you been sleeping?
Дор зарим жишээг харуулав.
She’d been studying for hours when she finally took a break.
How long had you been waiting when the train arrived?
It’d been snowing for hours when it eventually stopped this afternoon.
Where had he been playing before he moved to this club?
When Kim walked into the office, the two receptionists had just been arguing.
The dog had been sleeping when the children ran outside and woke him up.
Жирийн төгс өнгөрсөн цаг уу эсвэл өнгөрсөнд төгс үргэлжилсэн цаг уу?
Ямар нэгэний энгийн үйл болон үйл явдлыг илэрхийлэхдээ төгс өнгөрсөн цагийг ашигладаг. Жишээлбэл;
I didn’t have a coffee with my colleagues because I’d already had one at home.
Өнгөрсөнд ямар нэгэн үйлдэл болохоос өмнө болж байсан үйлдлийг илэрхийлэхдээ өнгөрсөнд төгс үргэлжилсэн цагийг ашигладаг байна. Жишээлбэл;
When the boss arrived at the meeting, the team had been discussing some new proposals.
Өнгөрсөнд төгс үргэлжилсэн цагийг илэрхийлэхэд зарим үйл үгийг хэрэглэх боломжгүй тохиолдол байдаг. Учир нь тэдгээр нь үйл хөдлөл гэхээсээ илүүтэй тогтмол утгыг илэрхийлдэг байна. Тэдгээр нь be, cost, know, love, like, hate, have / эзэмшлийг илтгэсэн утгатай/ хийгээд өөрийн хувийн.Тиймээс төгсөн өнгөрсөн энгийн цагийг ашигладаг. Жишээлбэл;
When we got married, Bill and I had known each other for ten years. (NOT ‘Bill and I had been knowing each other’.)
Төгс өнгөрсөн цагийг хэрэглэж сурснаар англи хэлний ярианы чадвар тань арай өөр түвшинд хүрэх болно. Гэсэн хэдий ч цагийг хэрэглэж сурахын сацуу маш их давтсанаар бусад өнгөрсөн цагийн хэлбэрүүдийн адил хэвшүүлж сурах нь зүйтэй.
Wall Street English–ээс эрхлэн явуулдаг сургалтад хамрагдсанаар эдгээр цагуудыг бодит байдал дээр хэрхэн хэрэглэх дадалд сургахын сацуу хэл яриа, бичгийн хэлийг ашиглан энэхүү цагийг итгэлтэй ашиглахад сургах болно. Мөн цаашид илүү сайн тогтоохын тулд та асуулт хариулт бөглөх замаар хэвшүүлэх боломжтой.
Эдгээр богино дасгалуудыг хийснээр та төгс өнгөрсөн цагийг чөлөөтэй ашиглаж сурах болно.
English Learning Tips
Бид дайвар үгийг олон аргаар ашиглаж болно. Тухайлбал, бид аливаа зүйлийг хэр давтамжтайгаар хаана хийх гэдгийг тодорхойлж болно.
English Learning Tips
Өнгөрсөнд үргэлжилж байсан цагийг хэрхэн ашиглах талаар мэдсэнээр өнгөрсөнд болсон үйдлийг тэр дундаа ярьж байх хугацаанд ямар нэгэн урьд нь болж байсан зүйлийг илтгэхдээ энэ цагийг хэрэглэж болох юм.