Нууцлалын бодлого

Нууцлалын бодлого

Энэхүү нууцлалын бодлого нь WSE Institute Mongolia ХХК (цаашид WSE Mongolia гэх) таны хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангахад орших бөгөөд мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг талаар мэдээлэл өгөх зорилготой. Манай цахим хуудсыг ашиглахдаа таныг мэдээлэл сайтай байгаасай хэмээн бид хүсдэг.

Мэдээлэл цуглуулах.

Бид мэдээллийг ихэнхдээ өөрийн цахим хуудаснуудаараа дамжуулан хэрэглэгч талбарт хандах, оюутнаар бүртгүүлэх, нийтлэл хүлээн авахаар бүртгүүлэх зэрэг янз бүрийн байдлаар цуглуулж болно. Хэрэглэгчээс гол төлөв овог нэр, холбоо барих мэдээлэл (утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гэрийн хаяг), төрсөн он сар өдөр, ажил мэргэжлийн байдал, хувийн сонирхлууд, төлбөрийн хэрэгсэл, худалдан авалтын сонголт болон бидэнд гаргаж өгсөн өөр бусад хувийн чанартай мэдээлэл зэргийг асуудаг. Гэхдээ бүртгүүлэхгүйгээр бас талбарт зочилж болох бөгөөд хэрэглэгчийн мэдээллийг бид зөвхөн хэрэглэгч өөрөө бөглөж өгсөн тохиолдолд л авдаг. Хэрэглэгч талбараас хэрэгтэй контент, үйлчилгээгээ авахад шаардлагатайгаас бусад ямар ч тохиолдолд өөрийн хувийн мэдээллийг оруулахаас татгалзаж болно. Цахим хуудсанд өөрөөр заагаагүй бол эдгээр хувийн мэдээллийг заавал таны зөвшөөрлийг авсны үндсэн дээр цуглуулна.

Бид таны хувийн чанартай мэдээллийг дараах байдлаар цуглуулж авч болно. Үүнд:

  1. Таны ил болгохоор шийдсэн хувийн мэдээлэл. Тухайлбал та манай цахим хуудасны боломжуудыг ашиглахаар бүртгүүлэхдээ бүртгэл шаардсан хэсэгт бидэнтэй цахимаар болон шууд байдлаар холбоо барихдаа
  2. Манай цахим хуудсыг ашиглах үед болон цахим шуудангаар харилцах үед цуглуулсан мэдээлэл. Бид cookies (Түр хугацаанд компьютер болон гар утасны хэсэгт хадгалагдсан жижиг мэдээллийг хэсгүүд) болон ижил төрлийн технологийг ашиглан эдгээр мэдээллийг цуглуулдаг. Илүү ихийг мэдэхийг хүсвэл Cookie-гийн талаарх бодлого хэсэгт зочлоорой. Вэб сервер хэсэгчилсэн автомат үйлдлээр таны IP хаяг, цахим хөтчийн төрөл болон манай цахим хуудсанд хандахаасаа өмнө зочилсон цахим хуудаснууд, ашигласан аппликэшн, цахим шуудангийн харилцаа зэрэг мэдээллийг цуглуулдаг. Эдгээр мэдээлэл нь цахим хуудсанд хэдэн удаа зочилсныг тооцох
  • Цахим хуудасны аль хэсгээр зочилсон тухай мэдээллийг тэмдэглэснээр агуулга болон бүтцийн сайжруулалт хийх
  • Цахим шуудангийн харилцаа хэр үр ашигтай байгааг дүгнэх

Бид энэхүү мэдээллийг гуравдагч этгээдэд нэргүй бүртгэл маягаар хүргэж, өөрийн цахим хуудасны харилцаа холбоонд ашиглаж болзошгүй.

 

WSE Mongolia хувийн чанартай мэдээллийг юунд ашигладаг вэ?

Бид таны хувийн чанартай мэдээллийг хуулийн дагуу бизнесийн харилцаа үүсгэх (“Бизнес Зорилгоор”), тантай гэрээ байгуулах болон хэрэгжүүлэх (“Гэрээний”), зөвшилцөлд хүрэх (“Зөвшилцлийн”), болон хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор (“Хуулийн Шалтгаанаар”) ашигладаг. Мэдээллийг хэрхэн ашигладаг талаарх жишээг дор дурдав. Үүнд:

  • Цахим хуудсаар дамжуулан ижил төстэй үйлчилгээг танд хүргэх Гэрээний зорилгоор
  • WSE Mongolia-н санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танд мэдэгдэх болон илүү их мэдээлэл өгөх Бизнес болон Зөвшилцлийн зорилгоор
  • Бидний үйлчилгээний талаарх үзэл бодлыг тань онлайн санал асуулга, хэлэлцүүлгийн форумаар дамжуулан асуух Бизнес болон Зөвшилцлийн зорилгоор
  • Танд санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах Бизнес зорилгоор
  • Маркетинг хийх Бизнес болон Зөвшилцлийн зорилгоор
  • Статистик болон аналитик зорилго бүхий Бизнес зорилгоор
  • Аюулгүй байдлын зөрчил болон луйврыг илрүүлэх, сэргийлэх, шалгах Бизнесийн болон Хуулийн зорилгоор
  • Үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, эрхэмлэх зүйлтэй илүү сайн нийцүүлэх Бизнес зорилгоор

Таны хувийн чанартай мэдээллийг зөвшөөрөлгүйгээр маркетингийн зорилгоор гуравдагч этгээдүүдэд ашиглуулахгүй. Мэдээлэл ашиглах эрхийг бид зөвшилцлийн үндсэн дээр эзэмшдэг учир, та хүссэн үедээ цуцлах боломжтой. Түүнчлэн маркетингийн намтар үүсгэхийн тулд, манай цахим хуудсыг хүмүүс хэрхэн ашиглаж байгаа талаар хяналт тавих зорилгоор бид таны хувийн мэдээллийг цуглуулж, цахим хуудаснуудынхаа стратеги хөгжилд ашигладаг. Ингэхдээ бид таны нэр болон бусад таних мэдээллүүдийг устгадаг болно. Санал асуулга болон хэлэлцүүлгийн форумд оролцох нь бүхэлдээ сайн дурын хэрэг бөгөөд тантай холбоо барих явдлыг таны хүссэн үед зогсоох боломжтой. Санал асуулгын мэдээллийг маркетингийн судалгаанд ашиглах бөгөөд үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой.

 

Цахим шуудангийн маркетингт оролцохоос татгалзах

Та татгалзсан тохиолдолд бид танд маркетингийн зорилготой цахим шуудан илгээхгүй. Маркетингийн зорилготой илгээгдсэн аливаа цахим шуудангийн төгсгөл хэсэгт бүртгэлээ цуцлах холбоос бий. Зарим WSE Mongolia цахим хуудас холбоо барих мэдээллийг багтаасан байдаг бөгөөд та бидэнтэй цахим шуудан, нийтлэлээр, аль эсвэл утсаар холбогдон бүртгэлээ цуцалж болно. Үүнээс гадна, “Миний бүртгэл” хэсэгт та биднээс маркетингийн зорилготой цахим шуудан хүлээн авах эсэх тохиргоог хийж болно.

 

Аюулгүй байдлын хяналт

Бид таны хувийн чанартай мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэн ажилладаг. Хэрэв таны интернет хөтөч Secure Sockets Layer хэмээх нууцлалыг дэмждэг програм ашигладаг бол мэдээлэл тань гаднын халдлагаас сэргийлэгдэж болно. Таны хувийн мэдээллийг боловсруулахын тулд гуравдагч этгээдийг ашигласан тохиолдолд бид тэднээс аюулгүй байдлыг хангахыг шаардах болно. Бид өөрсдийн системдээ аюулгүй байдлын тохиромжтой хэмжүүрийг ашигладаг ч интернет нь өөрөө баталгаат орчин биш учир бид интернетээр дамжиж буй мэдээллийн аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй гэдгийг анхаарна уу.

 

Хувийн чанартай мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцах тохиолдол

Бид таны хувийн мэдээллийг хэзээ ч арилжааны зорилгоор ашиглахгүй. Харин дараах байдлаар гуравдагч этгээдтэй хуваалцах боломжтой. Үүнд:

  • Бизнесийн харилцаанд ямар нэгэн байдлаар оролцогч хуулийн этгээд
  • Үйлчилгээ үзүүлэгч компаниуд (зээлийн мэдээллийн агентлаг, төлбөр тооцоог боловсруулагч, бүтээгдэхүүний дистрибютер, агентууд, цахим хуудасны хост болон хөгжүүлэгчид зэрэг)
  • Хуульд заасны дагуу хэрэглэгчийн профайл хуудасны URL-д хэрэглэгчийн нэрийг оролцуулан бүртгэдэг гуравдагч этгээдийн хайлтын системтэй
  • Таныг хууль зөрчиж байна хэмээн үзсэн бол, эсвэл хуулийн дагуу шалгах шаардлага үүссэн тохиолдолд холбогдох гуравдагч этгээдүүдтэй (тухайлбал таны ажил олгогч, сургууль, интернетийн үйлчилгээ түгээгч, хууль хэрэгжүүлэгч агентлагууд)
  • Таны зөвшөөрлөөр бусад гуравдагч этгээдтэй

 

Хэрэглэгч 18 нас хүрээгүй тохиолдолд

Хэрэв та 18 нас хүрээгүй бол энэхүү нууцлалын бодлогыг эцэг эх, асран хамгаалагчийн хамт уншиж, ойлгохгүй зүйл гарвал тэднээс асуугаарай. Өөрийн хувийн чанартай мэдээллээ илгээхдээ эцэг эхийн зөвшөөрлийг авах нь зүйтэй.

 

Нууцлалын бодлогыг зөрчих

Хувийн чанартай мэдээллийг буруугаар ашиглах нь энэхүү нууцлалын бодлого болон хуулийн анхааруулгыг зөрчсөн үйлдэл юм. Хэрэв та манай цахим хуудаснаас олж авах боломжтой аливаа хувийн чанартай мэдээллийг буруугаар ашиглахгүй, робот болон бусад автоматжуулсан скрипт, код, үйл ажиллагааг ашиглан олж авахгүй гэдгээ зөвшөөрөх ёстой. Хэрэв таныг энэхүү нууцлалын бодлогыг тодорхой нөхцлүүд дээр зөрчиж байна хэмээн үзэх аваас манай сайтад хандах эрхийг танд анхааралгүйгээр шууд цуцлах эрхтэй.

Нууцлалын Бодлогод өөрчлөлт оруулах тухай

Энэхүү Нууцлалын Бодлогыг бид шинэчилж байх болно. Шинэчлэх бүрдээ бид өөрчлөлт орсныг мэдэгдэж, өөрчлөлт оруулсан огноог үргэлж дурдана. Хэрэв та энэхүү өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд манай цахим хуудсыг ашиглан, бидэнд хувийн мэдээллээ илгээхээ зогсоно уу.

 

Нууцлалын бодлогыг зөвшөөрөх

WSE Mongolia-н хэрэглэгчийн системийн талбарыг ашигласнаар манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. Хэрэв та хүлээн зөвшөөрөхгүй гэвэл талбарыг ашиглахгүй байх эрхтэй. Нөхцөл өөрчлөгдсөн огнооноос хойш хэрэглэгч талбарыг ашигласнаар нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.