exercisesХамаатуулахын ‘s болон түүний хэрэглээ

Хамаатуулахын ‘s болон түүний хэрэглээ

Saxon Genitive буюу хамаатуулахын ‘s нь Англи хэлний хамгийн гол хамаатуулах хэлбэрүүдийн нэг юм. Олон хүмүүс энэхүү ‘s-г мэддэг боловч хэрэглэхдээ бэрхшээлтэй тулгардаг. Та энэхүү блогоор дамжуулж хэрхэн хамаатуулахын ‘s болон хэрэглээнийх нь талаар дэлгэрэнгүй олж мэдээрэй.

 

Хамаатуулахын ‘s хэрэглээ

Хамаатуулахын ‘s нь аливаа эзэмшлийг заах of хамаатуулах үгийг орлодог бөгөөд голчлон хүнд хамаатуулахад хэрэглэдэг. Гэхдээ зарим үед амьтад, байгууллага болон цаг хугацаатай холбоотой хэллэгт ашиглаж болдог. Хэрэглэхдээ шууд үгний араас ‘s –г нэмнэ. Жишээлбэл:

 

This is John’s car. = This is the car of John.

(name + ‘s + noun)

(John буюу хүний нэрний араас шууд ‘s залгасан байна )

 

Нэмэлт жишээнүүдийг харуулав:

That’s Harry’s pen.

Where’s Oli’s suitcase?

Nicola’s job sounds really interesting.

The manager’s office is at the end of the hall.

Where can I find my teacher’s classroom?

These are my sister’s clothes.

I need to find the dog’s lead.

What are the government’s plans?

 

Яригдаж байгаа эд зүйл хэнд хамаатай нь тодорхой тохиолдолд шууд тухайн эзнийх нь нэрний араас ‘s залгана. Жишээлбэл:

Is that Maria’s bag? - No, it’s Chiara’s.

Whose pen is this? - It’s Paul’s.

We’ve run out of bread. I’ll have to go to the baker’s. (the baker’s shop)

Go to the doctor’s if you’re not feeling well. (the doctor’s clinic)

 

Хамаатуулахын ‘s –г олон тооны s-тэй хэрхэн зөв хэрэглэх вэ?

Олон тоон дээр байгаа нэр үгийг хамаатуулахын ‘s-тэй хамт хэрэглэхдээ дахиж ‘s нэмж бичих шаардлагагүй бөгөөд олон тооны s-ийн ард apostrophe буюу орхиц бичихэд л хангалттай. Жишээлбэл:

Parents = Parents'

My parents’ house. = the house of my parents.

 

Ингэж хувирснаар дуудлагын хувьд ямар ч өөрчлөлт орохгүй бөгөөд зөвхөн бичлэгт л өөрчлөлт ордог. Дэлгэрэнгүй жишээнүүдийг харна уу!

Come over to my friends’ party.

Where are the applicants’ CVs?

We need to put the kids’ games away.

They want to re-examine the students’ papers.

 

Хүний нэр s-р төгссөн үед хэрхэн хамаатуулахын ‘s залгах вэ?

Нэр нь s үсгээр төгссөн хүмүүст хамаатуулах s залгахдаа шууд ‘s залгах эсвэл нэрний s үсгийн ард apostrophe буюу орхиц бичиж болдог. Хэрвээ ‘s залгасан тохиолдолд дуудлагат нэг үе буюу /iz/ нэмэгддэг. Жишээлбэл:

That’s James’s drawing. OR That’s James’ drawing.

Camilla is Charles’s wife. OR Camilla is Charles’ wife.

Frances’s car has broken down. OR Frances’ car has broken down.

 

Цаг хугацаа заасан үгийг ‘s-р хамаатуулах

Бид тодорхой цаг хугацаа (одоо, өнгөрсөн эсюэл ирээдүй) –г ‘s ашиглан дараах байдлаар хамаатуулж болдог. Жишээлбэл:

Today’s news. – Өнөөдрийн мэдээ

Last week’s meeting. – Өнгөрсөн долоо хоногийн хурал

Four days’ holiday.- Дөрөв хоногийн амралт

Next year’s budget. – Ирэх жилийн төсөв

 

Дараах нэмэлт жишээнүүдийг хараарай.

What happened at yesterday’s meeting?

Have you read today’s newspaper?

Sara’s got three days’ sick leave.

We need to get ready for this afternoon’s conference.

Next year’s budget is only a little higher than this year’s.

 

Харин тогтмол давтагддаг хугацаа/ давтамжийг бид тэмдэг нэрээр илэрхийлдэг. Жишээлбэл, daily, monthly, annual, yearly гэх мэтчилэн.

 

Ямар тохиолдолд хамаатуулахын ‘s-г хэрэглэхгүй вэ?

Бид хамаатуулахын ‘s –г эд зүйлс (object буюу тусагдахуун) –тэй холбож хэрэглэдэггүй. Харин ‘s-н оронд of хамаатуулах үгийг ашиглаж болдог. Жишээлбэл:

The door of the house. (NOT ‘The house’s door’.)

The lid of the pen. (NOT ‘The pen’s lid’.)

The end of the road. (NOT ‘The road’s end’.)

 

Хэрвээ танд хамаатуулахын ‘s ашиглахад хэцүү байвал оронд нь of-г хэрэглэх нь илүү хялбар мөн найдвартай.

 

Энэхүү блогоор дамжуулан сурсан мэдлэгээ та өөрийн жишээгээр баяжуулан давтаарай. Жишээлбэл: та өөрийн болон найз нөхөд эсвэл гэр бүлийн гишүүдийнхээ эзэмшдэг зүйлсийн талаар бодоод, дараа нь хамаатуулахын ‘s залгаж өгүүлбэр бүтээгээрэй. Олон дахин давтсанаар та илүү өөртөө итгэлтэй болох болно.

 

Илүү олон дасгалууд
Болзолт Өгүүлбэр 0 болон холимог болзолт өгүүлбэр

Бид төрөлх хэлээрээ ярихдаа болзолт/ нөхцөлт өгүүлбэрийг өдөр тутамдаа хэрэглэдэг. Харин дээрх төрлийн өгүүлбэрийг Англи хэлээр хэлж сурснаар харилцааны түвшинд маш том ахиц болох юм. Өмнөх блогуудаараа бид 1,2,3-р төрлийн болзолт өгүүлбэрүүдийн талаар дэлгэрэнгүй хүргэсэн бол энэ удаад 0 болон холимог хэлбэрийн болзолт өгүүлбэрүүдийн талаар хүргэх болно.

Англи хэлний дүрмийн болон дүрмийн бус үйл үгс

English Learning Tips

Англи хэлний үйл үгийн цагуудыг хэрэглэхийн тулд үйл үгийн ѳнгѳрсѳн цагийг мэддэг байх ёстой. Бүх үйл үг суурь буюу анхны хэллэгтэй. Ихэнх үйл үг дүрмийн буюу энгийн ѳнгѳрсѳн болон төгс ѳнгѳрсѳн зэрэг нэгэн хэв маягийг дагаж тѳгсгѳлдѳѳ -ed авч хэрэглэгддэг. Гэвч заримдаа үйл үг ѳѳр тѳгсгѳлтэй байдаг ба үүнийг ‘Дүрмийн бус үйл үг’ гэнэ. Wall Street English-д суралцсанаар та дүрмийн болон дүрмийн бус үйл үгсийг хичээлийнхээ явцад суралцах ба ингэснээр танд сурахад, тогтооход хялбар болж байгаа юм. Дараах хүснэгтэд бүх тѳрѳѳс жишээ авч хэрхэн хэрэглэх, санах талаар дурдсан байгаа.