exercisesНэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэр - The First Conditional

Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэр - The First Conditional

Англи хэлэнд таамаглал дэвшүүлэх 4 төрлийн өгүүлбэр байдгийн нэг нь Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэр бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэлбэр. Энэхүү блогоос Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэр болон түүний хэрэглээг дэлгэрэнгүй олж мэдээрэй.

 

Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэрийн хэрэглээ

Энэхүү хэлбэр нь одоо эсвэл ирээдүй болох үйл явдлын цаашид гарч болох боломжит үр дүн/дагаврыг илэрхийлэхэд ашиглагддаг.

Жишээлбэл,

 

If I miss the train, I’ll take the next one.

 

Эхний өгүүлбэр болох if I miss the train хэсэгт өгүүлэгдэхүүн буюу үйлийн эзний гал тэргэнд амжиж суух боломж 50%-тайг харуулж байгаа бөгөөд хэрвээ гал тэргэндээ амжиж суухгүй тохиолдолд дараагийн хийх алхам нь 100% тодорхой гэдгийг харуулж байна.

 

Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэрийн бүтэц

 

If + ЭНГИЙН ОДОО ЦАГ, will/won’t + үйл үг

 

If I pass this exam, I’ll celebrate.

If I pass this exam, I won’t have to do it again.

 

Мөн бусад төрлийн болзолт өгүүлбэрүүдийн нэгэн адилаар өгүүлбэрүүдийн байрыг сольж Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэрийг бичиж болдог.

 

Will + үйл үг if + ЭНГИЙН ОДОО ЦАГ

 

I’ll celebrate if I pass this exam.

I won’t have to do this exam again if I pass it.

 

Түүнчлэн Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэрийг бүтээхэд оролцож буй WILL-г өөр бусад баймж үйл үгс (modal verbs) болон захирах хүсэх төлөв бүхий үгсээр орлуулах боломжтой.

 

If it rains, we can’t play tennis.

If it rains, we must postpone our game.

If it rains, wear your waterproof clothing.

 

Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэрийг ашиглах буй тохиолдолд хамгийн гол анхаарах зүйл нь will болон if-г нэг өгүүлбэрт оруулж ашиглах болохгүй. Will нь зөвхөн нөгөө өгүүлбэрт оролцоно. Жишээлбэл;

 

We’ll be pleased if the client accepts our offer.

NOT

We’ll be pleased if the client will accept our offer.

 

Нэмэлт жишээнүүд;

 

If you practice frequently, you’ll learn quickly.

If we don’t win today, we’ll be out of the competition.

Your teacher can help if you don’t understand something.

Call me if you’re late.

If she does well in this interview, she’ll get the job.

If you’re hungry, help yourself to whatever you want.

We won’t miss the plane if we hurry.

Our boss will be really pleased if we get this contract.

 

Таны харж байгаачлан Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэр нь ажлын орчин, ажлаас гадуур гээд янз бүрийн нөхцөл байдалд ашиглагддаг. Тийм учраас энэхүү өгүүлбэрийг давтаж, ашиглаж сурах нь чухал ач холбогдолтой юм.

 

Болзолт өгүүлбэрийн талаарх ойлголтоо сонирхолтой даалгавраар баталгаажуулаарай.

 

Илүү олон дасгалууд
Англи хэлний “Өнгөрсөнд үргэлжилж байсан цаг”

English Learning Tips

Өнгөрсөнд үргэлжилж байсан цагийг хэрхэн ашиглах талаар мэдсэнээр өнгөрсөнд болсон үйдлийг тэр дундаа ярьж байх хугацаанд ямар нэгэн урьд нь болж байсан зүйлийг илтгэхдээ энэ цагийг хэрэглэж болох юм.

Хоёр дахь болзолт ѳгүүлбэр - The Second Conditional

Ѳмнѳх нийтлэлд харсанчлан Англи хэлэнд дѳрвѳн тѳрлийн нѳхцѳлт ѳгүүлбэр байдаг. Ихэнх суралцагчдад хоёрдох нѳхцѳлт ѳгүүлбэр нь хамгийн толгой эргүүлсэн нь байдаг. Дараах текстийг уншиж хэрхэн ашиглахаа сураад дасгал ажлаа хийгээрэй.