exercisesАнгли хэл дээрх өнгөрсөн цагийн энгийн хувилбарыг ашиглаж сурах

Англи хэл дээрх өнгөрсөн цагийн энгийн хувилбарыг ашиглаж сурах

English Learning Tips

Та урд өмнө нь болсон явдлынхаа тухай англиар ярихыг хүссэн ч хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй тохиолдол байсан уу?

Энгийн өнгөрсөн цаг буюу ‘past simple’ нь ‘present simple’ – энгийн одоо цаг буюу ‘present continuous’ үргэлжилсэн одоо цагуудтай хамт Англи хэлэнд хамгийн түгээмэл ашиглагддаг цагийн хэлбэрүүдийн нэг юм, тийм учраас та түүнийг хэрхэн ашиглахыг сурах нь маш чухал юм. Та энгийн өнгөрсөн цагийг хэрхэн ашиглахыг сурснаар аливаа хүнтэй түгдрэлгүй харилцан яриа үүсгэх нь харьцангуй амархан болдог.

Тийм учраас энэхүү үйл үгийн цагийг хэрхэн ашиглахыг сурцгаая! 

 

Өнгөрсөн цагийн энгийн хувилбарыг ямар тохиолдолд ашиглах вэ?

Past simple нь олон хэрэглээтэй:

 

Өнгөрсөн цаг дээр үйлдсэн, болж өнгөрсөн зүйлийн тухай ярилцах үед.

Жишээлбэл, “I had dinner with my friends yesterday.”

“Би өчигдөр найзуудтайгаа оройн хоолонд идсэн.”

 

Өнгөрсөн үйл явдлыг дарааллаар нь илэрхийлэх.

Жишээлбэл, “I received the good news and immediately called my family.”

“Би сайхан мэдээг дуулсны дараа шууд гэрийнханруугаа залгасан.”

 

Өнгөрсөн цаг дээрх давтагдсан үйлдэл буюу зуршлуудын тухай ярих

Жишээлбэл, “She always traveled to Miami on vacation when she was a child.”

“Тэр хүүхэд байхдаа Miami хот луу байнга аялдаг байсан.”

 

Өнгөрсөн цаг дээрх ерөнхий тохиолдлууд буюу баримтуудын талаар ярих

Жишээлбэл, “Michael Jackson died in 2009.”

“Michael Jackson 2009 онд өөд болсон юм.”

 

Удаан хугацаагаар үргэлжилсэн үйл явдлыг тайлбарлах үед

Жишээлбэл, “He didn’t find a job for years.”

“Тэр хэдэн жил ажил хайгаад олоогүй”

 

Бүтэц

Батлах өгүүлбэр

Өнгөрсөн цагийн энгийн хувилбарын ерөнхий бүтэц нь:

Субъект + өнгөрсөн цагийн үйл үг + Объект

Тийм учраас та аливаа үйл үгийг өнгөрсөн цаг хэлбэрт хувиргахад л хангалттай. Үйл үгсийг хоёр ангилдаг – хэвийн буюу хэвийн бус.

Хэвийн үйл үгсийг өнгөрсөн цаг хэлбэрт хувиргах нь их хялбар байдаг, учир нь тухайн үгийн эцэст нь зүгээр л -ed, -d, эсвэл -ied залгаад л болоо.

  • Ихэнх гийгүүлэгчээр төгссөн үйл үгийн араас -ed залгана
  • -e үсгээр төгссөн үйл үгийн араас -d үсэг залгана
  • -y үсгээр төгсөж буй үйл үгийн -у үсгийг –i болгож ард нь -ed залгана


Жишээлбэл;

visited my family last summer.

He changed his job in February.

You studied architecture at University.

Хэвийн бус үйл үгс нь дүрмийн дагуу явдаггүй бөгөөд зарим ихэвчлэн өөрийн үгийн хувилбараа бүрэн өөрчлөгдөг. Эдгээр тохиолдолд та үүнийг тогтоох л хэрэгтэй. Дүрмийн бус үйл үгсийн зарим нэг жишээ;

Жишээлбэл;

bought this car last summer.

She went to the cinema yesterday.

Анзаарсан бол ‘to be’ хэмээх үгийн өнгөрсөн цагийн хувилбар нь хоёр байдаг, Iheshe мөн it зэрэг субъект дээр ‘was’ болж хувирдаг. Харин youwe буюу they зэрэг субъект дээр ‘were’ болж хувирдаг.

He was sick at the weekend.

They were late and missed their flight.

 

Үгүйсгэх өгүүлбэр

Өнгөрсөн цагын энгийн хувилбар дээр үгүйсгэх өгүүлбэрүүдийг нь ‘did’ буюу ‘not’ хоёрыг нийлүүлж didn’t туслах үг ашиглан зохиодог. Үүний өгүүлбэрийн бүтэц нь:

Субъект + didn’t + үйл үг (тодорхойгүй хэлбэр) + объект

Жишээлбэл:

I didn’t pass the exam.

Энэхүү бүтэц нь бүх төрлийн субъектэд хамаарна.

 

Асуух өгүүлбэр

Таны мэдэж байгаагаар бид өгүүлбэрийн эхэнд ‘do’ залгаж present simple дээр асуулт тавьдаг. Past simple дээр энэ нь ойролцоо бүтцээр ‘did’ залгаж өгдөг (‘do’ өнгөрсөн цагийн хувилбар)

Did + субъект + үйл үг (тодорхой бус хувилбар) + объект

Жишээлбэл;

Did you go to the theater last weekend?

 

Adverbs

Одоо цаг, өнгөрсөн цаг эсвэл ирээдүй цаг дээр байсан ч бид дайвар үгийг ашигладаг. Дайвар үгс бидэнд аливаа зүйл хэзээ тохиолдсон, эсвэл хэзээ тохиолдох вэ гэдгийг тодорхойлж өгдөг. Дайвар үгс нь ямар утгатай вэ гэдгийг мэдэж байвал та аливаа текст буюу харилцан яриаг ойлгоход тусална. Хугацаа заасан түгээмэл хэрэглэгддэг дайвар үгсийн зарим нэг жишээ:

  • Yesterday – Өнөөдрийн өмнөх өдөр буюу өчигдөр
  • Last year/week/night – Өмнөх жил/долоо хоног/шөнө
  • Five minutes ago – Одоогоос 5 минутын өмнө
  • Late – тооцоолж байснаас хойших хугацаа


Жишээлбэл;

Did you stay at home last night? No, we went to the cinema.

They merged with another company last year.

Mr Jones arrived five minutes ago.

His train was late.

 

Та Англи хэлээр сайтар ярьж сурахыг хүсвэл түгээмэл хэрэглэгддэг үйл үгийн цаг, ялангуяа өнгөрсөн хугацааны энгийн хувилбарыг.

Wall Street English-д та бүх төрлийн үйл үгийн хугацааг зугаатай байдлаар бодитоор сонсож, ярьж сурах боломжтой юм. Та бидний интерактив сураx аргачлал буюу ярианы хичээлд төрөлх хэлтэй багш нартай жижиг ангид хамрагдаж, Англи хэлийг идэвхтэйгээр суралцах боломжтой боллоо.

Та past simple дүрмийг хэрхэн сайн эзэмшсэнээ мэдмээр байна уу? Тэгвэл энэхүү богино шалгалтыг өгөөд үзээрэй!

Илүү олон дасгалууд
Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэр - The First Conditional

Англи хэлэнд таамаглал дэвшүүлэх 4 төрлийн өгүүлбэр байдгийн нэг нь Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэр бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэлбэр. Энэхүү блогоос Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэр болон түүний хэрэглээг дэлгэрэнгүй олж мэдээрэй.

Байдал төрхийг илтгэсэн үйл хавсрал буюу дайвар үг

English Learning Tips

Бид дайвар үгийг олон аргаар ашиглаж болно. Тухайлбал, бид аливаа зүйлийг хэр давтамжтайгаар хаана хийх гэдгийг тодорхойлж болно.