Хоёр дахь болзолт ѳгүүлбэр - The Second Conditional
Ѳмнѳх нийтлэлд харсанчлан Англи хэлэнд дѳрвѳн тѳрлийн болзолт ѳгүүлбэр байдаг. Ихэнх суралцагчдад хоёр дахь болзолт ѳгүүлбэр нь хамгийн толгой эргүүлсэн нь байдаг. Дараах текстийг уншиж хэрхэн ашиглахаа сураад дасгал ажлаа хийгээрэй.
Хоёр дахь төрлийн болзолт өгүүлбэрийг хэзээ ашигладаг вэ?
Хоёр дахь болзолт ѳгүүлбэрийг одоо эсвэл ирээдүйд болох бодит бус үйл явдлын үр дагаврыг илэрхийлэхэд хэрэглэнэ.
Жишээ нь;
- Бараг боломжгүй (1-5%-ын боломжтой)
- Бодит бус (0%-ын боломжтой)
Жишээлбэл;
If I won the lottery, I would travel around the world.
Ѳгүүлбэрийн эхний хэсэгт маш бага хувьтай боломж байгаа. Хэрвээ эхний хэсэг бүтвэл ѳгүүлбэрийн сүүлийн хэсэг 100% боломжтой болно гэсэн үг юм.
If I had more free time, I would play more sport.
I don’t have a lot of free time (0%), хэрвээ энэ тохиолдолд 2 дахь нь 100 боломжтой гэсэн үг юм.
Хэрхэн хоёр дахь болзолт өгүүлбэр бүтээх вэ?
Ѳгүүлбэрийг хоёрдугаар нѳхцѳлт болгохын тулд дараах аргаар үүсгэнэ.
Хэрвээ + энгийн ѳнгѳрсѳн цаг, тэгэх байсан/тэгэхгүй байсан + үйл үг
If I lived in a big city, I would go out more often.
If I lived in a big city, I wouldn’t need a car.
Бусад нѳхцѳлт ѳгүүлбэрүүдийн хувьд мѳн энэ бүтцийг ѳѳрчилж болно.
Тэгэх байсан + үйл үг хэрвээ + энгийн ѳнгѳрсѳн цаг
I’d go out more often if I lived in a big city.
I wouldn’t need a car if I lived in a big city.
Would-ийн оронд ѳгүүлбэрийн хоёрдугаар хэсэгт бид could гэсэн үг орлуулж болно.
If we lived in the city we could use the public transport.
"To be" үйл үгт үл хамаарах зүйлс
‘to be’ үйл үгийг хоёр дахь болзолт ѳгүүлбэрт хэрэглэх үед ѳнгѳрсѳн цаг дээрх хэлбэр ‘I, he, she, it’ зэрэгт ‘was’ биш ‘were’ байна.
If I were rich, I’d spend all my time traveling.
If he were my boss, I’d look for another job.
If it weren’t so cold, we could go for a walk.
Одоо үед залуу үеийнхэн ‘were’ хэрэглэхээсээ илүү ‘was’ илүүтэйгээр хэрэглэж байгаа ба хэдийгээр албан бус бичигт ингэж бичигддэг ч зѳв дүрмээрээ ‘were’ гэж бичих нь зѳв юм.
Хоёр дахь болзолт өгүүлбэрийг ойлгох нь
Нэгдүгээр төрлийн болзолт ѳгүүлбэрээс хоёр дахь болзолт ѳгүүлбэрийг ойлгох арай хэцүү. Хоёр дахь болзолт ѳгүүлбэрийг бид хийсвэр болон болзошгүй байдалд хэрхэн хариу үзүүлэх вэ гэдгийг ярихдаа хэрэглэнэ гэж санавал илүү амархан байх болов уу.
If we were rich, we could buy a big house near the sea.
What would you do if your company offered you a promotion in another country?
He wouldn’t come to the party even if we invited him.
Хоёр дахь болзолт өгүүлбэрийн нэмэлт жишээ дурдвал;
If she studied harder she’d pass her exams easily.
What would you do if you won a lot of money?
I wouldn’t give up my job if I won a lot of money.
If we could ski we’d come with you to the mountains.
If people drove more carefully, there’d be fewer accidents.
I’d be amazed if he arrived on time. He’s always late.
Would they agree if we offered them a short delivery time?
If I found a burglar in my house I wouldn’t know what to do.
You could save time if you worked from home.
Эелдэг хүсэлт
Бид хоёр дахь болзолт ѳгүүлбэрийг маш эелдэг хүсэлт гаргахад мѳн ашигладаг. Жишээлбэл;
Would you mind if I used your computer?
Would it be ok if we sat here?
Would it bother you if I closed the window?
Хоёр дахь болзолт ѳгүүлбэрийг ѳѳртѳѳ итгэлтэй хэрэглэдэг болохын тулд дасгал сургуулилалт хэрэгтэй байдаг тул та дараах дасгал ажлыг хийгээд үзээрэй.
Англи хэлэнд таамаглал дэвшүүлэх 4 төрлийн өгүүлбэр байдгийн нэг нь Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэр бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэлбэр. Энэхүү блогоос Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэр болон түүний хэрэглээг дэлгэрэнгүй олж мэдээрэй.
English Learning Tips
Гадаад хэл сурахын тулд үйл үгийн цагуудыг сайн судалсан байх шаардлагатай. Англи хэл үйл үгийн 13 цагтай. Wall Street English–т үйл үгийн цагуудыг нэг нэгээр нь маш дэлгэрэнгүй үзэх боломжтой.