Students in a TOEIC exam preparation course

Хосолсон сургалт: Хамгийн шилдэг нь

Уг премиум сургалтын багц нь танд хамгийн уян хатан нөхцөлийг санал болгодог. Та сургалтын төв дээрээ танхимын сургалтад хамрагдаж болохоос гадна манай олон улсын цахим сургалтад давхар хамрагдах юм. Та цахимаар хүссэн газраасаа хүссэн цагтаа суралцах боломжтой. 

Wall Street English-д тавтай морил: Хослуулсан сургалт

Бидний баталгаад арга барил маань одоо танхим болон цахимаар танд хүрэхэд бэлэн байна.

Манай цогц сургалтын туршлага нь гадаад багштай танхимын сургалтыг бие даан суралцахтай хослуулж, баталгаатай үр дүнд хүрдэг.

Та танхимын хичээлдээ бэлдэхийн тулд долоо хоногт дөрвөн цаг л хичээллэхэд болно. Манай хосолсон сургалтын тусламжтайгаар та манай дижитал ангид эсвэл манай аль нэгэн сургалтын төвд биечлэн суралцах боломжтой. Сонголт таны гарт!

Яагаад хосолсон сургалтыг сонгох хэрэгтэй вэ?

Энэхүү багц нь танд дээд зэргийн уян хатан байдал, эрх чөлөө, хяналтыг өгдөг. Та хаана ч, хэзээ ч, хэрхэн суралцахаа сонгох боломжтой. Та юу ч сонгосон бай, алхам тутамдаа манай гадаад багш болон чиглүүлэгч Монгол багш нараас дэмжлэг авах болно.

Завгүй хүмүүст хамгийн тохиромжтой

Ажлынхаа хажуугаар суралцах хэрэгтэй байна уу? Эсвэл их дээд сургуультайгаа хослуулж сурах уу? Та өөрийнхөө цаг завд тохируулан сургалтаа авах хүсэлтэй байна уу? Энэ сургалтын багц маань хамгийн уян хатан нөхцөлийг танд санал болгоно. Та 24/7 суралцах боломжтой ба та өөрт хэрэгтэй үедээ хичээлийнхээ цагийг захиалж, хамгийн тохиромжтой үедээ суралцах боломжтой.

Эхний өдрөөс эхлэн илүүд тэмүүл

Манай цахим сургалтын систем нь автоматжуулсан санал зөвлөгөөг өгч, шуурхай үр дүн, яриа болон дуудлага таних хэрэгслүүдтэй бөгөөд танд дижитал дэмжлэг, зааварчилгааг өгдөг. Мөн манай мэргэжлийн гадаад багш болон чиглүүлэгч Монгол багш нар таныг тэдэнтэй цахимаар эсвэл сургалтын төв дээр ирж ярьж байгаа эсэхээс үл хамааран өөртөө итгэлтэйгээр шат ахиж, урам зоригтой байхад тань туслах болно.

Танхим болон цахимын хамгийн шилдэгийг нэгтгэсэн

Та хосолсон сургалтын багцаар хичээлээ хэзээ ч орхихгүй - та манай дижитал ангид хаанаас ч, тэр ч байтугай гар утсаараа нэвтрэн орох боломжтой! Мөн манай сургалтын төвүүдэд болох олон нийтийн үйл ажиллагаа, нэмэлт ярианы ангиудын тусламжтайгаар та хоёр ертөнцийн хамгийн шилдгийг нэгтгэн авах болно.

Wall Street English student review

Би цаг зав муутай, цагийн хуваарь маань байнга өөрчлөгдөж байдаг. Тиймээс би илүү уян хатан нөхцөлийг илүүд үздэг. Ингэснээр би сургуульдаа ирж чадахгүй байсан ч үргэлжлүүлэн цахимаар суралцах боломжтой.

Сиара Росси

Wall Street English-д суралцагч, Итали улс

Сургалтын хөтөлбөр болон төлбөр

Манай сургалт нь үр дүнтэй. Үр дүн нь баталгаатай. Бид таны Англи хэлний түвшинг тогтоож, таны зорилтот түвшин хүртэл танд зориулан сургалтын хөтөлбөр боловсруулах болно. Сургалтын төлбөр нь сургалтын хөтөлбөрөөс хамаарч хүн тус бүр дээр харилцан адилгүй байдаг.

Та сургалтын зөвлөхтэй холбогдон уулзалтын цаг авч болохоос гадна, хэрвээ та хүсвэл манай сургалтын төв дээр шууд хүрэлцэн ирээд дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Сургалтын төлбөрийн талаар илүү ихийг мэдэх

Most flexible

Хосолсон сургалт

Гадаад багш, чиглүүлэгч Монгол багш нарын бүрэн дэмжлэгтэйгээр цахимаар болон манай сургалтын төвд суралцах хамгийн уян хатан нөхцөлтэй сонголт. Цахим болон танхимын сургалт мөн нэмэлт хичээлүүд танд нээлттэй байна.

  • Дижитал анги болон танхимын сургалт
  • Боловсролын олон ангит кино
  • Интерактив сургалт систем
  • Цахимаар болон биечлэн туслах цагууд
  • Олон нийтийн үйл ажиллагаа болон арга хэмжээ
  • 100% Англи хэлтэй орчин

*Full Access is not currently available for Exam Preparation or other specialist courses.

Бид 3 сая гаруй хүнд Англи хэл сурч зорилгодоо хүрэхэд нь тусалсан