A student finding out how you learn English

Та Англи хэлийг хэрхэн сурах вэ

Цогц сургалтын систем. Сонирхолтой арга барил.

Бидний шилдэг сургалтын арга барил нь таны зорилгод тулгуурлан, танхимын сургалтыг орчин үеийн технологитой хослуулсан болно. Мөн үүн дээр 24/7 суралцах боломж, мэргэжлийн гадаад багш нар болон таныг дааж авах хувийн Монгол багш нар нь таныг үр дүнтэй суралцах баталгааг өгөх болно.

Бидний арга барил нь 1972 оноос хойш шинэчлэгдэн хэрэгжиж байгаа ба олон улсад батлагдсан шилдэг арга барил юм.

Үр дүнтэй баталгаат арга барил

Бид өөрсдийн Англи хэл заан сургах арга барилаараа олон улсад хэд хэдэн шагнал хүртсэн. Уг арга барил нь баталгаат үр дүнтэй болохоор тэр шүү дээ.

Бидний нууц юу вэ гэж үү? Энэ бол өөрөө бие даан хичээллэх болон танхимын сургалтыг хослуулсан хөгжилтэй гэхдээ үр дүнтэй өвөрмөц хослол юм. Бид бүгд, таны цаг зав, зорилго болон Англи хэлний түвшинд нийцүүлэн заан сургана. 

Wall Street English-д хэрхэн суралцах вэ?

Манай баталгаат арга барил нь Англи хэлийг үр дүнтэй сургах 3 алхмыг дагадаг.

Англи хэлний курс харах
1

Үзээд сур

МАНАЙ ОЛОН АНГИТ КИНОГООР АНГЛИ ХЭЛТЭЙ ТАНИЛЦААРАЙ

Бид танд Англи хэлийг сургахаар өөрсдийн телевизийн цувралыг бүтээсэн. Та үзэж эхэлмэгцээ сурч эхлэх болно. Энэ нь Англи хэл сурах хөгжилтэй, хурдан, үр дүнтэй арга юм.

УЯН ХАТАН ХИЧЭЭЛҮҮДИЙН ТУСЛАМЖТАЙ АНГЛИ ХЭЛ ДЭЭР СОНСОЖ, ЯРЬЖ СУРААРАЙ

Та манай арга барилаар суралцвал хамгийн эхэнд Англи хэл дээр сонсож ярьж сурах болно. Та өөрийн үзсэн телевизийн цуврал дээрх Англи хэл болон бүтэн интерактив дасгал ажлыг хийн хэрхэн сурах ойлголтыг авч өөртөө илүү итгэлтэйгээр суралцах болно.

2

Давт, дууд тэгээд ярь

ИНТЕРАКТИВ ДАСГАЛ АЖЛЫН ХАМТААР АНГЛИ ХЭЛЭЭ САЙЖРУУЛААРАЙ

Манай авиа дуудлага хянах автомат програм болон нөхцөл байдал дээр тулгуурласан дасгал ажлууд нь таныг эхний өдрөөсөө эхлэн Англи хэлээр ярьж дуудлагаа засахад тань тусална.

ЦӨӨН ХҮНТЭЙ АНГИД БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР ХЭРЭГЛЭГДЭХ АНГЛИ ХЭЛЭЭР ЯРЬЖ СУРААРАЙ

Та танхим эсвэл цахим ангийн аль дээр ч хичээллэсэн мэргэжлийн гадаад багшаар удирдуулсан, цөөн хүнтэй ангид сууна. Ингэснээр та жинхэнэ Англи хэлээр, өөртэй итгэлтэй ярьж сурах болно.

3

Баталгаажуулалт ба санал хүсэлт

ӨӨРТ ХЭРЭГТЭЙ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ АВААРАЙ

Мэргэжлийн гадаад багш нар маань танд заавар болон зөвлөмжийг өгөх болно. Таны хувийн чиглүүлэгч Монгол багш нар маань танд өөртэй итгэх итгэл болон урам зоригийг өгнө. Интерактив дасгал ажил нь танд түргэн шуурхай зөв хариултыг өгнө. Бид таныг хурдтайгаар сайжрахад тань туслах болно.

ӨНДӨР ҮР ДҮНТЭЙ СУРГАЛТЫН ПЛАТФОРМ

Танд уйтгартай ном болон хуучны арга барилаар дүрэм цээжлэхийг ардаа орхиж Англи хэлийг шинэлэг модуль болон интерактив харилцан яриагаар суралцах боломж байна. Төвшин болгон дээрх үйл явц хянах шалгалт нь таныг өөрийгөө хянах болон хэр үр дүнтэй суралцаж байгаагаа харахад тусална. 

Бид танд тохирох курсыг сонгоход тань туслах болно

Бид танд хамгийн уян хатан нөхцөлийг санал болгож байна. Та цахимаар сурсан ч, танхимаар сурсан ч эсвэл танхим болон цахимыг хослуулж сурсан ч Англи хэлийг өөрийнхөөрөө сурахад тань туслахад бэлэн байна. Тиймээс таны Англи хэлний түвшин хаана ч байсан, таны зорилтот түвшин юу ч байсан, та хаанаас ч байсан үл хамааран бид танд илүүд хүрэхэд тань туслах болно.

Цахим

Уолл Стритийн англи хэлний батлагдсан аргаар гэрээсээ уян хатан суралцах. Онлайн ангиудад дижитал ангид нэвтрэх, дагаж мөрдөх.

Илүү ихийг мэдэх

Танхим

Та гэрээсээ дижитал хичээлээ хийх эсвэл сургалтын төв дээрээ танхимын сургалтад хамрагдахаас гадна нэмэлтээр ярианы дадлага авах боломжтой.

Илүү ихийг мэдэх

Most flexible

Хосолсон сургалт

Гадаад багш, чиглүүлэгч Монгол багш нарын бүрэн дэмжлэгтэйгээр цахимаар болон манай сургалтын төвд суралцах хамгийн уян хатан нөхцөлтэй сонголт. Цахим болон танхимын сургалт мөн нэмэлт хичээлүүд танд нээлттэй байна.

Илүү ихийг мэдэх
Students in a social club at Wall Street English

Манай шилдэг сургалтын платформтой хамт илүүд тэмүүлээрэй

Интерактив контент

Байнгын цахим зөвлөгөө

Гар утаснаасаа, хаанаас ч хэзээ ч боломжтой

Хувь хүн тус бүрт хандсан дэмжлэгтэйгээр илүүд тэмүүлээрэй

Танд хэрэгтэй зөвлөгөөг өгөх мэргэжлийн гадаад багш нар

Танд урам зориг өгч дэмжин ажиллах таны хувийн чиглүүлэгч Монгол багш нар

Англи хэл сурах хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийн нэгдсэн орчин

Баталгаат үр дүнтэйгээр илүүд тэмүүлээрэй

Өөрт хэрэгтэй Англи хэлний түвшинд хурдтайгаар хүрэх

Олон улсын стандартад нийцсэн Англи хэлний сургалт

Амжилтад хүрэхэд тань туслах сургалтын арга барил

Wall Street English-ын 3 сая гаруй суралцагчидтай хамт илүүд тэмүүлээрэй