Wall Street English – Англи хэлний 100% цахим сургалт бэлэн боллоо

Online Learning

2020 оны 4-р сарын 20

Wall Street English нь 48 жилийн турш өөрсдийн боловсруулсан цор ганц “Шалгарсан арга”-аараа 30 орны нийт 3 сая гаруй суралцагчдад Англи хэлийг заажээ. Харин одоо та бүхэнд манай сургалтын систем 100% цахим болсон гэдгийг дуулгахад таатай байна.

Хэрвээ илүү ихийг мэдэхийг хүсвэл цааш үргэлжлүүлэн уншина уу.

Коронавирусын цар тахал нь хэдэн зуун мянган хүнд бодит хохирол учруулж, дэлхий даяар маш хүнд нөхцөл бий болж буй энэ цаг үед манай суралцагчид, ажилчид болон холбоо нэгдлүүдийн эрүүл, аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах учиртай.

Иймээс бид дэлхий даяарх нийт 100 мянга гаруй суралцагчдадаа ямар ч хүндрэлгүйгээр сургалтаа үргэлжлүүлэх боломжийг олгох үүднээс сургалтын системээ 100% онлайн болголоо.


100% Англи хэл дээр, 100% цахимаар

Wall Street English-н цахим сургалтын хөтөлбөр нь таны түвшин болон хувь хүнд тохирсон сургалтын төлөвлөгөөг хүргэдэг. Та хүссэн үедээ хаанаас ч, хэзээ ч, ямар ч төрлийн төхөөрөмж ашиглан суралцах боломжтой.

Уламжлалт танхимын сургалт болон энгийн цахим сургалтын аппликейшнтай адилгүйгээр Wall Street English та бүхэнд гадаад багштай цахим сургалт болон сонирхолтой агуулга бүхий бие даан сурах цахим хичээлийг хослуулан өвөрмөц арга барилаар сургалтаа хүргэдэг.

Та бүхэн 3 хүртэл тооны суралцагчидтай цахим танхимын хичээлд хамрагдаж, сурсан зүйлээ гадаад багштайгаа бататган мөн дасгалжуулагч нартайгаа онлайнаар зорилгоо тогтоож, сургалтын бодит үр шимийг мэдрэх боломжтой.

100% цахим сургалт

Англи хэл сурах сонирхолтой хүмүүст зориулсан маш олон цахим эх сурвалжууд болон аппликейшнүүд байдаг. Харин Wall Street English-д та бие даан сурах болоод гадаад багштай 100% бодит харилцаан дээр тулгуурласан ярианы цахим хичээлүүдийг хослуулах боломжтой гэдгээрээ онцлогтой. Бүх хичээлүүд нь:

  • Сонирхолтой сэдэв бүхий бичлэгнүүд
  • Асуулт
  • Ярианы дасгалууд
  • Дүрэм болон үгсийн сангийн дасгал
  • Мэргэжлийн багшийн зааварчилгаа болон давтлага


Та гадаад багштай цахим танхимын хичээлээс гадна дээрх бүх агуулгыг цахимаар сурах боломжтой.

Интернетэд тохиромжтой арга барил

Манай сургалтын арга барил нь цахим сургалттай төгс зохицдог. Уламжлалт танхимын сургалтаар зөвхөн багш танд шинэ хэлийг заадаг бол Wall Street English-д та эхлээд шинэ хэлийг өөрөө бие даан сураад дараа нь гадаад багштай харилцан ярилцаж давтах зарчмаар сурдаг. Та өдрийн аль ч цагт зав чөлөө гарах бүртээ цахимаар хичээлээ хийх боломжтой. Хичээлээ хийж дууссаны дараагаар та өөрийнхөө сонгосон цагтаа гадаад багштайгаа ярилцах болно. Та хичээлээ өөрийнхөө боломжит цагтаа сонгох боломжтой.

Энэхүү шалгарсан арга барилын давуу талуудыг хослуулан хүссэн цагтаа цахимаар сурах, мэргэжлийн багш нараас тусламж дэмжлэг авах, өөрийн боломжит цагтаа хичээлээ сонгох зэрэг Англи хэл сурах баталгааг бид танд санал болгож байна.

Та цахим сургалтын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсч байна уу?

Тэгвэл яг одоо цааш уншиж дэлгэрэнгүй мэдээллийг олж аваарай: