english coursesНасанд хүрэгчдэд зориулсан Англи хэлний сургалт

Насанд хүрэгчдэд зориулсан Англи хэлний сургалт

Та өөрийнхөө Англи хэлний мэдлэгийг баталгаат арга барилаар суралцан ахиулаарай. Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх хүсэлтэй тань шиг хүмүүст хамгийн тохиромжтой.

Та ямар сургалт авах вэ?
  • Хамгийн дээд тал нь танаас гадна 3 хүн цуг суух боломжтой, цөөн хүнтэй танхимын анги нь танд гадаад багштайгаа илүү тулж суралцах боломжийг олгоно.
  • Таны хувийн чиглүүлэгч Монгол багш нь таныг урам зоригтой байлгаж, үр дүндээ хүрэхэд тань тусална. Бие даан суралцах дижитал хичээлүүд нь хүртээмжтэй ба, сургалтын хугацаанд цагийн хязгааргүй болно.
  • Насанд хүрэгчдэд зориулсан Англи хэлний хамгийн үр дүнтэй сурах арга барилыг бид дэлхий даяар ашиглаж байна.
An adult student on an English course

1972 оноос хойш мэргэшсэн туршлагатай

Wall Street English-д тань шиг зорилгодоо үнэнч хүмүүст зориулж, хамгийн үр дүнтэй арга барилыг сайжруулсаар ирсэн билээ.

Манай Англи хэлний сургалт нь бие даан суралцах болон цөөн хүнтэй ангид гадаад багшийн хамтаар, үр дүнтэй суралцах орчинг бүрдүүлсэн. Та манайд сурснаар өөрийнхөө Англи хэл сурах зорилгодоо төвөггүй хүрэх болно.

Та хэрхэн Англи хэл сурах вэ?

Үзээд сур

1

Та манай олон ангит киног үзэж хөгжилтэйгөөр Англи хэл сурах болно. Уг олон ангит кино нь Нью Йорк хотод өөрийн ажил амьдралаа дээшлүүлэх гэж оролдож буй хүмүүсийн талаар гарах болно.

Та өөрийн сонсох болон ярианы чадвараа үзсэн ангиуд дээрээ тулгуурлан ахиулан явах юм. Мөн харилцан ярианы чадвараа дээшлүүлэхээс гадна өөрийн унших, бичих, дүрмийн болон шинэ үгсийн мэдлэгээ манай дижитал дасгал ажлын номын хамтаар сайжруулан явах юм. 

Давтаад ярь

2

Интерактив дасгалын тусламжтайгаар дуудлагаа сайжруулж, Англи хэлний харилцан яриагаа давтаарай. Дан ганц дүрмийн хичээл судлахаас илүүтэй Англи хэлийг ойлгож, үгсийн сангаа сайжруулахад анхаарлаа хандуулах юм. Яриа болон дуудлага таних автомат ажиллагаатай бидний интерактив Англи хэлний дасгал ажлууд нь танд шууд заавар зөвлөмжийг өгдөг.

Багшийн зөвлөгөө

3

Манай мэргэжлийн Англи хэлний багш нар маань таныг Англи хэлийг хурдтай сурахад тань тусална. Англи хэлээр өөртөө итгэлтэй ярихад хэрэгтэй зөвлөгөө тусламжаа мөн адил авах юм.

Та өөртэйгөө яг ижил төвшний 3-аас дээшгүй хүнтэй танхимын хичээлд хамрагдах ба манай мэргэжлийн гадаад багш нар маань таныг Англи хэлээ хэр үр дүнтэй сурч явааг дор бүр нь биечлэн шалгах юм. Бид таныг Англи хэлний мэдлэгээ ахиулна гэдэгт баталгаа өгч байна.

Таны Англи хэлийг сурах аргачлал

Манай аргачлал нь таныг Англи хэлний ямар ч түвшин дээр байсан, олон улсад баталгаажсан хамгийн үр дүнтэй арга барилаар сургахад суурилсан.

Эхний 7 хоног

  • Та өөрийн Англи хэлний төвшиндөө тааруулсан олон ангит цуврал үзнэ. 
  • Унших болон бичих чадвараа манай дижитал дасгал ажлын номыг ашиглан сайжруулна
  • Та сурч мэдсэн зүйлсээрээ Англи хэлний ярианы ангид сууж харилцан ярианы дадлага хийнэ

Хоёр дахь 7 хоног

  • Интерактив хичээлүүдээ үргэлжлүүлэн үзнэ. Хүсвэл Монгол багшийнхаа тусламжийг авч болно.
  • Англи хэлний ярианы ангиудад суух болон Монгол багшаасаа ярианы нэмэлт дадлага авах боломжтой.
  • Өөрийгөө хэр ахицтай явж буйг шалгах цөөн хүнтэй ангид сууна.

Давтах

  • Өмнөх хичээлээ үр дүнтэй үзсэн гэж батлагдсаны дараа, та дараагийн хичээлүүдээ хийж эхэлнэ.
  • Ярианы ангиудад цагаа захиалан суухаас гадна Монгол багш нараасаа дэмжлэг авч болно.
  • Хийсэн дасгал ажлуудаа дахин харах болон дараагийн дасгал ажлуудыг бие даан эсвэл Монгол багшийн тусламжтайгаар хаанаас ч хийж болно.

Олон улсын стандартад нийцсэн Англи хэлний сургалт

Wall Street English нь анхлан суралцаж буй хүмүүсээс эхлэн гүнзгий төвшний Англи хэлтэй хүмүүст, Англи хэлний 20 төвшний дагуу сургалтыг явуулдаг. Манай сургалт нь Common European Framework of Reference for Languages (CEFR)-ын Англи хэлний түвшинтэй дүйцэж явдаг тул та өөрийнхөө Англи хэлний түвшинг олон улсын стандартаар шууд харьцуулан харах боломжтой юм. Үндсэн CEFR түвшинд A1, A2, B1, B2, C1 болон C2 гэж байдаг. Энэ нь таны Англи хэл дээр унших, бичих, сонсох болон ярианы мэдлэгүүд дээр үндэслэн гардаг.

A1

A2

B1

B2

C1

A1

Wall Street English-ын 3-5 төвшин

Энэ төвшинд та Англи хэлний анхан шатны мэдлэгийг авах юм. Энэ нь та хүнтэй хамгийн энгийн харилцан яриа өрнүүлэх, аяллаар явах зэрэгт тодорхой хэмжээнд хангалттай боловч өөр улсад суралцах болон ажиллахад арай хангалттай төвшин биш юм.

Англи хэлний түвшинг цахимаар тодорхойлуулаарай.

Та сургалтын зөвлөхтэй холбогдон цаг товлож өөрийн Англи хэлний түвшингөө цахимаар эсвэл биечлэн ирж, үнэ төлбөргүй тодорхойлуулах боломжтой.

Танд тохирсон төгс сургалтын төлөвлөгөө

Манай арга барил, сургалт нь таны сурах ёстой бүх зүйлийг хамруулсан байдаг. Бид танд цахимаар, биечлэн буюу танхимаар эсвэл аль алинд нь хичээл сонгох хамгийн уян хатан чанартай, хамгийн үр дүнтэй, тууштай туршлагыг санал болгож байгаагаараа онцлог юм. Сонголт таны гарт.

Цахим

Уолл Стритийн англи хэлний батлагдсан аргаар гэрээсээ уян хатан суралцах. Онлайн ангиудад дижитал ангид нэвтрэх, дагаж мөрдөх.

Одоо бүртгүүлэх

Танхим

Та гэрээсээ дижитал хичээлээ хийх эсвэл сургалтын төв дээрээ танхимын сургалтад хамрагдахаас гадна нэмэлтээр ярианы дадлага авах боломжтой.

Одоо бүртгүүлэх

Most flexible

Хосолсон сургалт

Гадаад багш, чиглүүлэгч Монгол багш нарын бүрэн дэмжлэгтэйгээр цахимаар болон манай сургалтын төвд суралцах хамгийн уян хатан нөхцөлтэй сонголт. Цахим болон танхимын сургалт мөн нэмэлт хичээлүүд танд нээлттэй байна.

Одоо бүртгүүлэх

Course prices and plans

Wall Street English-ын сургалтын төлөвлөгөө нь таны хэрэгцээ шаардлагад нийцсэн байх болно. Бид хамгийн үр дүнтэй сургалтыг танд санал болгож байна.

Бид хэрхэн сургалтын төлбөрийг боддог вэ?

Бид доорх зүйлсийг харгалзан үзнэ. Үүнд:

  • Бид таны яг одоо байгаа өөрийн тань Англи хэлний сурч эхлэх түвшинг тогтооно
  • Таны хувийн зорилго
  • Таны хүсч буй түвшин

Таныг хүссэн коллеж, их сургуульдаа элсэн суралцах зорилгыг биелүүлэхийн тулд бид танд тохирсон сургалтын төлөвлөгөөг боловсруулан гаргах болно.

Та бидэнтэй холбогдож Англи хэлний мэргэжлийн тусламж дэмжлэгийг авна уу.

Wall Street English-ын 3 сая гаруй суралцагчидтай хамт илүүд тэмүүлээрэй