exercisesАнгли хэлний давтамж заасан дайвар үгс

Англи хэлний давтамж заасан дайвар үгс

English Learning Tips

Дайвар үг нь аливаа нэг үйл хэрхэн үйлдэгдсэнийг илэрхийлэхэд ашиглагддаг хэлний хамгийн чухал хэсгийн нэг юм. Бид дайвар үгийг үйлийн давтамжийг илэрхийлэхэд ашигладаг. Гэхдээ эдгээр дайвар үгс нь өөр хоорондоо хэрхэн ялгарч бас бид тэдгээрийг өгүүлбэрт хэрхэн ашигладаг вэ гэдгийг энэхүү блогоор та мэдэх боломжтой.

 

Давтамж заасан дайвар үг гэж юу вэ?

Давтамж заасан дайвар үг нь үйл хэр ойрхон болсныг илэрхийлдэг. Англи хэлэнд хамгийн гол 6 давтамж заасан дайвар үг байдаг. Эдгээр нь; always, usually (эсвэл normally), often, sometimes, rarely, болон never. Эдгээр нь давтамжийнхаа хувьд дараах байдлаар ялгаатай байдгийг доорх жишээнээс харна уу!

 

Always – үргэлж – 100%

Usually – ихэвчлэн – 80%

Often – үе үе – 70%

Sometimes – заримдаа – 50%

Rarely – ховорхон – 20%

Never – хэзээ ч үгүй – 0%

Мөн бид зарим үед seldom-г rarely-н оронд ашигладаг боловч энэ нь орчин цагийн Англи хэлэнд төдийлөн түгээмэл биш юм.

 

Давтамж заасан дайвар үгийн байрлал

Дээр дурдсанчлан, ихэнх давтамж заасан дайвар үг нь үйлийн эзэн (өгүүлэгдэхүүн) болон үйл (өгүүлэхүүн)-ийн завсар ордог. Дараах жишээг харна уу!

  • Sara always goes out on Saturday evenings.
  • Her boyfriend usually picks her up and they drive into the city center.
  • They often meet friends and have a drink together.
  • In the winter they sometimes go to the cinema.
  • They rarely go in the summer because they prefer to stay outside.
  • They never get home before midnight.

 

Хэдийгээр давтамж заасан дайвар үг нь үйлийн эзэн болон өгүүлэхүүний дунд ордог боловч өгүүлбэр нь ’to be‘ үйл үгтэй байх тохиолдолд ‘to be’-н араас ордог. Жишээлбэл;

  • There are always lots of people in the city center on Saturday nights.
  • It’s often difficult to find a place to park.
  • But our friends are never on time so it doesn’t matter if we’re late.

 

Өмнөх жишээ нь түгээмэл тохиолддог бөгөөд энэхүү дүрэм нь бас хэд хэдэн хувилбартай байдаг. Тухайлбал, ‘sometimes’ болон ‘usually’-г өгүүлбэрийн эхэнд оруулж болдог:

  • Sometimes she does her homework with friends.
  • Usually they study on their own.

 

Хэдийгээр энэ мэтчилэн зарим гажилт байдаг ч гэсэн давтамж заасан дайвар үгийг үйлийн эзэн (өгүүлэгдэхүүн ) болон үйл (өгүүлэхүүн)-ийн завсар оруулах нь хамгийн хялбар юм. Гэхдээ ‘to be’ орсон тохиолдолд заавал давтамж заасан дайвар үгийг ард нь оруулах ёстой гэдгийг санах хэрэгтэй.

 

Асуултын бүтэц

Давтамжийн талаарх асуулт асуухдаа бид ихэнхдээ ‘How often…?’- гэж асуудаг. Жишээ нь:

  • How often do you watch films?
  • How often does he play tennis?
  • How often do the trains arrive late?

 

Мөн та энгийн асуултыг давтан заасан дайвар үгтэй хамтад нь ашиглан асуулт асууж болно. Жишээлбэл;

  • Do you often come here?
  • Does she always work so hard?
  • Do they ever pay on time? (‘ever’ instead of ‘never’ for questions)

 

Давтамж заасан дайвар үгийг Баймж үйл үг болон Туслах Үйл үгтэй хэрэглэх нь:

Хэрвээ өгүүлбэрт Баймж үг байгаа тохиолдолд давтамж заасан дайвар үгийг баймж үг болон өгүүлбэрийн гол үйл үг буюу өгүүлэхүүний дунд оруулан ашиглана.

 

Баймж үг + Давтамж заасан дайвар үг + Өгүүлэхүүн

  • You must always try your best.
  • We can usually find a seat on our train.
  • They should never be rude to customers.

 

Туслах үйл үгийг яг дээрх дүрмийн дагуу ашиглаж болно. Давтамж заасан дайвар үйл үг нь туслах үйл үг болон өгүүлэхүүний дунд ордог. Жишээлбэл:

 

Туслах үйл үг + Давтамж заасан дайвар үг + Өгүүлэхүүн

  • I have never visited
  • He’s always taking things from my desk. It’s really annoying.
  • You had rarely arrived late at work until yesterday.

 

Нэмэлт дасгал

Та доорх давтамж заасан асуултуудад хариулж өөрийн мэдлэгээ бататгана уу.

  1. What do you usually do on Saturday nights?
  2. How often do you see your best friend?
  3. Do you ever go to the theater?
  4. How often do you play a sport or go to the gym?
  5. Do you ever watch films or TV programs in English?
  6. What time do you usually go to bed?
  7. How often do you eat at a restaurant?
  8. Are you sometimes late for work or school?

 

Та дээрх сэдвийн дагуу сурсан мэдлэгээ бататгахын тулд эргэн тойрондоо давтамж заасан дайвар үг хэр ойрхон хэрэглэгдэж байгааг анзаараарай. Дараагаар нь та үүнийг бүрэн эзэмших хүртлээ яриандаа тогтмол ашиглаарай.

Илүү олон дасгалууд
Англи үйл үгийн хувиргалууд

English Learning Tips

Гадаад хэл сурахын тулд үйл үгийн цагуудыг сайн судалсан байх шаардлагатай. Англи хэл үйл үгийн 13 цагтай. Wall Street English–т үйл үгийн цагуудыг нэг нэгээр нь маш дэлгэрэнгүй үзэх боломжтой.

Ирээдүй цагийн ‘Shall’ ба ‘Will’ хоёрын ялгаа

Англи хэлний ирээдүй цаг дээр ярихыг хүсч байвал одоо үргэлжилж байгаа цаг, ‘be going to’, ‘will’, ‘shall’ гэх мэт янз бүрийн хэлбэрийг ашиглаж болно. ‘Will’ ба ‘shall’ нь энгийн бүтэцтэй тул ашиглахад олон талаараа хамгийн хялбар боловч төөрөлдөхөд хялбар байдаг. Ялгаа нь юу вэ, тэдгээрийг хэзээ ашиглах ёстой вэ? Үүнийг мэдэхийн тулд та үргэлжлүүлэн уншина уу.