exercisesАнгли хэлний харьцуулсан ба давуу зэрэг

Англи хэлний харьцуулсан ба давуу зэрэг

Бид өдөр тутмын яриандаа хамгийн их хэрэглэдэг зүйл бол юмс үзэгдлийг харьцуулах явдал. Зоогийн газар, албан тушаалд нэр дэвших, кино театрт кино үзэх үедээ юмсыг харьцуулж байдаг. Та Англи хэлэнд харьцуулсан болон давуу зэрэг яаж үүсдэг талаар мэдэх үү? Та харьцуулалтын талаарх бүх мэдээллийг эндээс олж мэдэж болно.

 

Харьцуулсан давуу зэрэг гэж юу вэ?

Харьцуулсан болон давуу зэргийг хүмүүс аливаа юмсын ялгаатай талыг илэрхийлэхэд хэрэглэдэг. Англи хэлний тэмдэг нэрс харьцуулсан, давуу гэсэн хоёр зэрэгтэй байна. Харьцуулсан зэргийг хоёр хүн болон эд юмсын ялгааг харуулах бол давуу зэргийг нэг хүн болон эд зүйлс нь өөр ийм зүйлээс ялгаатай эсэхийг харуулахад ашигладаг байна. Жишээлбэл; Mick is taller than Jack. Мик Жакаас өндөр. Mick is the tallest person in the family. Мик гэр бүлийн гишүүд дотроос хамгийн өндөр нь. Дээрх хоёр зэрэг яаж үүсдгийг авч үзье. 

Харьцуулсан зэрэг

Харьцуулсан тэмдэг нэрс нь хоёр хүн, эд юмсын хоорондох ялгааг тодотгоход ашигладаг. Ямар нэгэн хүн болон эд юмсийн гаднах байдал, хэмжээ, шинж чанарыг нь харьцуулахад хэрэглэнэ. Үүний тулд "more" гэсэн үгийн тусламжтайгаар үүсгэгдэнэ. Мөн үүний адил юмсын дотоод чанарыг харьцуулахад "less" үгийг ашигладаг. "More"-ын хэрэглээ: Энэ нь тухайн үгийн уртаас буюу үеээс хамаарна. Өөрөөр хэлбэл хоёр ба түүнээс олон үетэй тэмдэг нэрсийг харьцуулахад ашиглана. Урт үетэй тэмдэг нэрийн хувьд: Тухайн тэмдэг нэр хоёр ба түүнээс дээш үеээс бүрдсэн тохиолдолд бид харьцуулж буй юмсынхаа өмнө "more" үгийг хэрэглэнэ. This hotel is more expensive than the last hotel we stayed at. Reading is more interesting than watching television. The sea here is more beautiful than the sea in my country. Богино үетэй тэмдэг нэрсийг харьцуулахад –er -ийг залгана: Тухайн тэмдэг нэг нэг болон хоёр үеээс бүрдэх агаад арынх нь үе –у –гаар төгссөн бол –еr залгаж харьцуулсан зэргийг үүсгэнэ. Жишээ нь: Your house is bigger than mine. Taking the bus is cheaper than taking the car. This box is heavier than that one. Эхний жишээг харахад, тэмдэг нэр нь богино эгшиг авиа бүхий гийгүүлэгчээр төгсөж байвал харьцуулсан зэргийг үүсгэхдээ сүүлийнх нь гийгүүлэгч хоёрлоно. Жишээлбэл илүү том, илүү бүдүүн, илүү туранхай гэх мэт. Дүрмийн бус харьцуулсан зэрэг: Зарим тэмдэг нэр өөр язгуураас харьцуулсан зэргүүдээ үүсгэдэг. Жишээ нь: good – better bad – worse far - further (U.K. English) farther (US English) fun - fun Жишээлбэл: Your cooking is better than my cooking. Arriving late is worse than arriving early. Their house is further from here than our house. Going out is more fun than staying at home. "than"-ыг хэрэглэх нь: Хоёр хүн, эд юмсыг харьцуулахад энэ холбоосыг хэрэглэнэ. Тухайлбал; Living in the city is better than living in the country. Хамаатуулж байгаа зүйл нь тодорхойбол нэг зүйлээ давталгүйгээр харьцуулах зэргийг үүсгэж болно. Энэ тохиолдолд than хэрэглэх шаардлагагүй. Жишээлбэл; Living in the city is more expensive. "less" холбоосыг хэрэглэх нь: Less-ийг бид тухайн юмс үзэгдлийн дотоод чанар, хэмжээ, шинж чанарыг харуулахад хэрэглэнэ. Хэрэглэхэд хялбар бөгөөд тухайн тэмдэг нэрийнхээ өмнө байрлуулна. Жишээлбэл; Walking is less tiring than running. Australia is less populated than China. Hamburgers are less healthy than vegetables. 

Давуу зэрэг

Давуу зэргийг хүн болон юмсыг бусадтай харьцуулахад хэрэглэнэ. Жишээлбэл; Paris is the most beautiful city I’ve ever seen. Энэ нь би олон орныг үзсэн. Гэхдээ Парис нь хамгийн үзэсгэлэнтэй гэсэн утгыг илтгэж байгаа юм. Харьцуулсан зэргийн адил үүсэх авч давуу зэргийг ашиглах хоёр тохиолдоол бий. Тухайн юмсыг ижил юмстай нь харьцуулахад илүү the most буюу “хамгийн илүү” гэсэн утга илэрхийлдэг. Юмс үзэгдлийн мөн чанарыг илтгэхдээ “the least” буюу хамгийн бага гэсэн утгыг ялгахад хэрэглэнэ. "the most"-ын хэрэглээ: Харьцуулах зэргийн адил “the most”-ийн хэрэглээ өөр байна. Энэ нь тэмдэг нэрийн уртаас буюу хэдэн үетэйгээс хамаарна. Урт үетэй тохиолдолд: Тэмдэг нэрс нь хоёр ба түүнээс дээш үеээс бүрдсэн байвал давуу зэргийг үүсгэхдээ тэмдэг нэрийн өмнө оруулна. Жишээлбэл; She’s the most determined candidate we’ve seen today. It’s the most difficult part of my job. This is the most successful year the company’s ever had. Богино үетэй тэмдэг нэрст –est оруулах: Нэг болон хоёр үетэй, сүүлчийн үе нь –у-гаар төгссөн бол –est-ийг залгаж давуу зэргийг үүсгэнэ. Жишээлбэл; It’s the shortest route to the stadium. What’s the longest flight you’ve ever taken? He’s the nicest guy I’ve met here. Харьцуулах зэргийн адил, тэмдэг нэрс нь өмнөө богино эгшиг авиа бүхий гийгүүлэгчээр төгсөж байвал давуу зэргээ үүсгэхдээ сүүлийнх нь үсэг хоёрлоно. Хамгийн уйтгартай, хамгийн давчуу, хамгийн халуун гэх мэт. Дүрмийн бус байдлаар үүсэх давуу зэрэг Тэмдэг нэрсийнадил дүрмийн бус нь өөр язгуураас үүсгэдэг. good – best bad – worst far - furthest (U.K. English) farthest (US English) fun – fun Энд зарим жишээнүүдийг дурдъя: Is this the best place to eat in town? Yesterday’s performance was my worst ever. Alaska is the furthest state from Florida. That was the most fun I’ve had in a long time! "the least"-ын хэрэглээ:  “The least” энэхүү давуу зэргийг юмс үзэгдлийн дотоод чанар, хэмжээ, шинж чанарыг бусад ийм зүйлтэй харьцуулахад хэрэглэнэ. Давуу зэргийг үүсгэхдээ тэмдэг нэрийнх нь өмнө оруулна. Жишээлбэл; Cleaning the floor is my least favorite type of housework.   Англи хэлний цагаас хамгийн хүнд биш нь жирийн одоо цаг. He’s the least active person I know. He’s very lazy. "As ... as"-ын хэрэглээ:  Англи хэлэнд хүн,юмс үзэгдлийг харьцуулах өөр хэлбэр байдаг. аs + тэмдэг нэр+ аs гэсэн бүтцээр үүсгэгдэнэ. I’m as tall as my brother. (We are the same height.) This book isn’t as good as that one. (The quality of the books is not the same.) Are you as hungry as I am? (Are we hungry in the same way?) Харьцуулсан, давуу, as+as-ийн хэрэглээ: My new neighbors are nicer than the last ones. The previous neighbors were less nice. Mr. Berry is the nicest neighbor I have. Mr. Lewis isn’t as nice as Mr. Berry.  "Challenging"-ын хэрэглээ: Her new job is more challenging than her last job. Her last job was less challenging. It’s the most challenging job she’s ever had. Her last job wasn’t as challenging as this one. Харьцуулсан болон давуу зэргийг хэрэглэж сурснаар ярианы түвшинг нэмэгдүүлэхэд илүү ахиц авчрах юм. WSE хөтөлбөрт хамрагдсанаар та англи хэлний дүрэмд багтах эдгээр хэлбэрүүдийг ашиглаж сурах бөгөөд сонсох, ярих замаар хувь болон бизнесийн түвшинд төвөггүй ашиглаж сурах юм. Одоо та харьцуулсан зэргийг хэрхэн ашиглахыг мэдэх бөгөөд дасгал хийж хэвшүүлнэ үү!  

 

Илүү олон дасгалууд
Англи үйл үгийн хувиргалууд

English Learning Tips

Гадаад хэл сурахын тулд үйл үгийн цагуудыг сайн судалсан байх шаардлагатай. Англи хэл үйл үгийн 13 цагтай. Wall Street English–т үйл үгийн цагуудыг нэг нэгээр нь маш дэлгэрэнгүй үзэх боломжтой.

Англи хэлний “Төгс одоо цаг”- ийн хэрэглээ

English Learning Tips

Зөв мэдлэг эзэмшсэнээр Aнгли хэлний өнгөрсөн цагийг зөв ашиглахад давуу тал болно. Жирийн өнгөрсөн болон төгс одоо цагийн талаар та сайн мэдэж магадгүй.  Мөн өнгөрөн үргэлжилсэн цагийг ч сайн эзэмшсэн байж болно. Өнгөрсөн цагийн нэг хэлбэр болох төгс өнгөрсөн цагийг ашиглаж сурснаар цагуудыг хооронд нь харьцуулах, өнгөрсөн цагт хийгдсэн үйлдлийг илэрхийлэх чадварт суралцах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авч болно.