Үйлт нэрийн өнгөрсөн хэлбэр буюу Past Participle гэж юу вэ?
Та Англи хэлний ‘Төгс өдөө цаг’, ‘энгийн өнгөрсөн цаг’, ‘үйлт нэрийн өнгөрсөн хэлбэр’ гэх мэт дүрмийн нэршлүүд дунд эргэлзэх мөн яг ямар үүрэгтэйг нь ойлгодоггүй байж магадгүй.
Энэ удаагийн Англи хэлний ‘Үйлт нэрийн өнгөрсөн цаг буюу Past Participle гэж юу болох, хэрхэн хэрэглэдэг болохыг сурцгаая.
Үйлт нэрийн өнгөрсөн хэлбэр гэж юу вэ?
Үйлт нэрийн өнгөрсөн хэлбэр нь үйл үгийн өнгөрсөн хоёр хэлбэрийн нэг нь юм. Та Англи хэл сурах явцдаа дүрмийн бус үйл үг болох энгийн үйл үг, энгийн өнгөрсөн, үйлт нэрийн өнгөрсөн хэлбэр гэсэн гурван хэлбэрийн жагсаалтыг харж, судалж байсан байх.
Жишээлбэл;
Infinitive
Past Simple
Past Participle
be
was/were
Been
Таны харж байгаагаар ихэвчлэн баруун талд бичигдсэн үйл үгийн гурав дахь хэлбэр нь үйлт нэрийн өнгөрсөн хэлбэр юм.
Үйлт нэрийн өнгөрсөн хэлбэрийг ямар нөхцөлд хэрэглэдэг вэ?
Үйлт нэрийн өнгөрсөн хэлбэрийг дараах хоёр зорилгоор ашигладаг.
а) Өнгөрсөн үйл үгийн хэлбэр бүтээх
б) Тэмдэг нэрийн үүргээр
Үйлт нэрийн өнгөрсөн хэлбэр дараах цагуудад ашиглагддаг
Үйлт нэрийн өнгөрсөн хэлбэрийг хэд хэдэн цагууд, ялангуяа ТӨГС цагуудыг бүтээхэд ашигладаг. Жишээлбэл,
- Төгс одоо цаг - You’ve met Bill before.
- Төгс өнгөрсөн цаг - We had already seen the film.
- Төгс ирээдүй цаг - She’ll have finished by 12:00.
- Нөхцөлт өгүүлбэрийн Гуравдугаар хэлбэр - If the train had arrived on time, I wouldn’t have been
- Баймж өгүүлбэрийн өнгөрсөн цаг - She could have studied
- Идэвхгүй хэв - The mobile phone was invented by Motorola.
Үйлт нэрийн өнгөрсөн хэлбэрийн тэмдэг нэрүүд
Англи хэлэнд үйл үгийн өнгөрсөн хэлбэрээр үүссэн хэд хэдэн тэмдэг нэрүүд байдаг. Энэ тохиолдолд үйлт нэрийн өнгөрсөн хэлбэр нь нэр үг (хүн эсвэл объект) -ийг тодорхойлдог үг болж хувирдаг.
Жишээлбэл,
broken - This computer is broken. It doesn’t work.
interested - She was really interested in the presentation.
bored - I was bored, waiting for the bus.
excited - The children are excited about the party.
motivated - Young graduates are motivated to work hard.
surprised - We were very surprised to hear the news.
tired - He was tired after the match.
Үйлт нэрийн өнгөрсөн хэлбэрийг бүтээх нь
Англи хэлний үйл үгсийг дүрмийн үйл үг, дүрмийн бус үйл үг гэсэн хоёр төрөлд хуваадаг. Дүрмийн үйл үгс нь өнгөрсөн цагт хувирахдаа араасаа –ed авдаг бөгөөд энгийн одоо цаг болон үйлт нэрийн өнгөрсөн хэлбэр нь энэ зарчмаар бүтдэг.. Жишээлбэл;
Infinitive
Past Simple
Past Participle
to look
looked
looked
to talk
Talked
talked
to work
worked
worked
Тэгэхээр дүрмийн үйл үгнээс үйлт нэрийн хэлбэрийг бүтээхэд тун хялбар. Харамсалтай нь Англи хэлэнд дээрх тогтсон хэв маягаас өөрөөр бүтдэг дүрмийн бус үйл үгүүд байдаг. Энэ тохиолдолд та тэдгээрийг зүгээр л сурах/цээжлэх хэрэгтэй. Үүнийг хийх хамгийн сайн арга бол тэдгээрийг цэгцтэй сургалтын хүрээнд аажмаар сурах юм.
Энэ бол Wall Street English сурдаг оюутнууд дүрмийн болон, дүрмийн бус үйл үгсийг хэрхэн сурдаг арга бөгөөд энэ нь урт жагсаалтыг цээжлэхээс илүү практик, хөгжилтэй байдаг.
Баруун талд буй үйлт нэрийн өнгөрсөн хэлбэрийг тодотгосон зарим нийтлэг дүрмийн бус үйл үгс байна.
Infinitive
Past Simple
Past Participle
to be
was/were
been
to come
came
come
to do
did
done
to eat
ate
eaten
to make
made
made
to see
saw
seen
to take
took
taken
to write
wrote
written
Эдгээр дүрмийн бус үйлт нэрийн өнгөрсөн хэлбэрийн жишээг энд харуулав.
We’ve been here for an hour.
You should have come earlier. We’re late now.
Have you done your homework yet?
When I got home my family had already eaten.
This bag was made in Switzerland.
The managers will have seen all the candidates by the end of the day.
She’s taken a day off to do some jobs at home.
Has he written the report?
We’ve been here for an hour.
You should have come earlier. We’re late now.
Have you done your homework yet?
When I got home my family had already eaten.
This bag was made in Switzerland.
The managers will have seen all the candidates by the end of the day.
She’s taken a day off to do some jobs at home.
Has he written the report?
Үйлт нэрийн өнгөрсөн хэлбэрийн бусад хэрэглээнүүд
Та албан Aнгли хэлний бичлэгт үйлт нэрийн өнгөрсөн хэлбэр нь үйлт нэрийн өгүүлбэрт ашиглагдаж байгааг харж болно. Жишээлбэл,
Driven by ambition, Derek worked up to 14 hours a day.
Exhausted from the marathon, the runner collapsed onto the ground.
Illuminated by multi-colored lights, the skyscraper looked incredible.
Үйлт нэрийн өнгөрсөн хэлбэр нь Англи хэлний үйл үгийн чухал хэлбэр бөгөөд үүнийг сурах нь чухал ач холбогдолтой.
Дээрх блогоос сурсан зүйлээ хөгжилтэй даалгавар гүйцэтгэж бататгаарай!
Ѳмнѳх нийтлэлд харсанчлан Англи хэлэнд дѳрвѳн тѳрлийн нѳхцѳлт ѳгүүлбэр байдаг. Ихэнх суралцагчдад хоёрдох нѳхцѳлт ѳгүүлбэр нь хамгийн толгой эргүүлсэн нь байдаг. Дараах текстийг уншиж хэрхэн ашиглахаа сураад дасгал ажлаа хийгээрэй.
English Learning Tips
Бид цаг хугацааг илэрхийлэхдээ in, on ,at зэрэг олон үг ашиглаж хэлж болдог. Мөн for болон since гэх үгнүүд адилхан орчуулагддагаас болж хүмүүс ихэвчлэн хооронд нь андуурах тохиолдол байдаг. Тэгвэл энэхүү блогоор for болон since-н ялгаа, адил төсөөтэй тал болон хэрэглээг сурцгаая.