exercises“Used to”- гийн ялгаатай утгууд болон хэрэглээ

“Used to”- гийн ялгаатай утгууд болон хэрэглээ

English Learning Tips

Та өмнө нь ‘Used to’ хэллэгийг сонсоод, утгыг нь таах гэж оролдож байсан уу?

Дээрх хэллэг нь хоорондоо эсрэг тэсрэг хоёр утгыг илэрхийлэг бөгөөд энэхүү блогоор дамжуулан тэдгээрийн ялгаа болон хэрэглээг сурцгаая.

Used to

‘Used to’- гийн хэрэглээ:

  • Өнгөрсөнд хийдэг байсан зуршил
  • Урт хугацаанд үргэлжлээд дууссан нөхцөл байдал

 

Жишээ нь:

used to do night shifts every month. But in my new company, I only work during the day.

 

‘Used to’ хэллэгийг хэрэглэхдээ эзэн бие буюу өгүүлэгдэхүүний ард, хувираагүй үндсэн үйл үгийнхээ урд бичнэ. Өөрөөр хэлбэл ‘Used to’ хэллэг нь Өгүүлэгдэхүүн болон Үндсэн Үйл үгийн дунд ордог.

Subject + used to + verb

We used to have meetings every day.

 

Асуух болон үгүйсгэх өгүүлбэрт хэрэглэхдээ ‘did’ болон ‘didn’t’ ашиглана. Жишээлбэл:

Did you use to do overtime at the factory?

We didn’t use to do any overtime.


Дараах нэмэлт жишээнүүдийг хараарай:

She used to be a sales rep. Now she’s the Regional Manager.

Our offices used to be in the city center. Now we’ve relocated to a quieter area in the suburbs.

I used to have a blackberry. Now I’ve got an iPhone.

They used to distribute products themselves, but now they pay another company to do it.

It didn’t use to be difficult to find a job in this country. It’s become much harder recently.

Did you use to speak English a lot in your previous company?

 

Be/get used to

Өмнө нь дурдсанчлан ‘Used to’-н өмнөхөөс нэг утга нь шал өөр утгыг илэрхийлдэг:

  • Be used to- Ямар нэг зүйлд дасан зохицсон эсвэл танил болсон байдал
  • Get used to- Ямар нэг зүйлд дасан зохицох эсвэл танил болох

 

Жишээлбэл:

The commute to work is long but I’m used to it now. = I’ve done this action for some time and it’s normal for me.

 

Үйл үгийн ‘be’ эсвэл ‘get’-г өөр цагууд дээр хувирган, дээрх хэллэгийг өнгөрсөн, одоо болон ирээдүй цаг дээр ашиглаж болно. Жишээлбэл:

When I started this job, I wasn’t used to working in a team.

After a few weeks I got used to it.

Now I’m used to working in a team and I don’t like working on my own anymore!

 

Асуух болон үгүйсгэх өгүүлбэр нь адилхан аргаар бүтдэг бөгөөд ‘be’ болон ‘get’ нь үйлийн цагаас шалтгаалк хувирна. Жишээлбэл:

Are you used to doing long hours? (Энгийн одоо цаг)

He isn’t used to typing quickly. (Энгийн одоо цаг – Үгүйсгэх хэлбэр)

Have you got used to flexitime? (Одоо төгссөн цаг)

We haven’t got used to our new offices yet. (Одоо төгссөн цаг – Үгүйсгэх хэлбэр)

 

Дээр дурдсанчлан, be/get used to -ийн араас орж буй үйл үг нь үргэлж -ing авдаг. Энэ хоёр дахь арга нь нэр үг болон төлөөний үгээр хэрэглэгддэг байгаа.

 

Дараах нэмэлт жишээнүүдийг харцгаагаарай:

Have you got used to our IT software yet?

Partially, but I’m sure I’ll get used to it in the next few weeks.

I wasn’t used to working from home but now I’ve got used to it and love it.

The receptionists are used to speaking in English because we have foreign visitors almost every day.

I’m used to driving long distances because I work as a regional service technician.

Pat isn’t used to making presentations in front of a lot of people, but I expect he’ll get used to it with practice.

 

Дээрх хоёр төрлийн хэрэглээ нь Англи хэлэнд нийтлэг хэрэглэддэг. Эдгээрийн хэрэглээг мэдэж, улмаар ашиглаж сурах нь танд хэрэгтэй бөгөөд та өөрийнхөө амьдрал, ажил мэргэжилтэйгээ холбон ашиглаж үзээрэй. Жишээлбэл, анх ажилд ороод эхлээд ямар үйлүүдийг хийж дадсан/ хэвшсэн бэ? Эсвэл өмнөх ажил дээрээ та юуг байнга хийдэг байсан бэ? гэх мэтчилэн өөр олон сонирхолтой асуултуудыг зохиож болно.

Илүү олон дасгалууд
Хамаатуулахын ‘s болон түүний хэрэглээ

Saxon Genitive буюу хамаатуулахын ‘s нь Англи хэлний хамгийн гол хамаатуулах хэлбэрүүдийн нэг юм. Олон хүмүүс энэхүү ‘s-г мэддэг боловч хэрэглэхдээ бэрхшээлтэй тулгардаг. Та энэхүү блогоор дамжуулж хэрхэн хамаатуулахын ‘s болон хэрэглээнийх нь талаар дэлгэрэнгүй олж мэдээрэй.

Хоёр дахь болзолт ѳгүүлбэр - The Second Conditional

Ѳмнѳх нийтлэлд харсанчлан Англи хэлэнд дѳрвѳн тѳрлийн нѳхцѳлт ѳгүүлбэр байдаг. Ихэнх суралцагчдад хоёрдох нѳхцѳлт ѳгүүлбэр нь хамгийн толгой эргүүлсэн нь байдаг. Дараах текстийг уншиж хэрхэн ашиглахаа сураад дасгал ажлаа хийгээрэй.