Since болон For – г хэрхэн ялгаж, зөв хэрэглэх вэ?
Бид цаг хугацааг илэрхийлэхдээ in, on ,at зэрэг олон үг ашиглаж хэлж болдог. Мөн for болон since гэх үгнүүд адилхан орчуулагддагаас болж хүмүүс ихэвчлэн хооронд нь андуурах тохиолдол байдаг. Тэгвэл энэхүү блогоор for болон since-н ялгаа, адил төсөөтэй тал болон хэрэглээг сурцгаая.
Since – Хойш
Бид Since-г үйл явдал эхэлсэн цагийн өмнө бичдэг. Жишээлбэл:
Since June – 6 дугаар сараас хойш
Since 10:30 – 10:30 –аас хойш
Since last Tuesday – Өнгөрсөн Мягмар гарагаас хойш
Since холбоосыг бид Өнгөрсөнд төгссөн цаг буюу Present Perfect-тэй хэрэглэдэг. Дээрх дурдсанчлан since нь өнгөрсөнд үйл явдал эхэлсэн цагаас одоо хүртэл үргэлж байгааг илэрхийлдэг.
Жишээлбэл:
We’ve been married since 1995. – Энэхүү өгүүлбэр нь хосууд 1995 оноос хойш одоог хүртэл хамтдаа байгаа гэдгийг харуулж байна.
I’ve worked here since 2008. – Би энэ байгууллагад 2008 оноос хойш ажиллаж байна.
She’s lived in New York since 2014.
They’ve been here since 4 pm.
You’ve had that cold since last month!
He’s taken part in four conference calls since 9:30.
Бид мөн since-г өнгөрсөн цагтай хамт хэрэглэдэг. Ингэхдээ ихэнх тохиолдолд өмнөө ‘ever’-г авдаг. Жишээлбэл:
They’ve argued ever since they came back from their honeymoon.
Since I met Astrid I’ve tried to learn German.
It’s been ages since we went to the sea on holiday.
You’ve been complaining ever since you arrived!
He’s had a car since he started working.
It hasn’t rained since we reopened the school.
For – турш
Бид For-г үйл явдлын тодорхой хугацааг илэрхийлэхэд хэрэглэдэг. Жишээлбэл:
for two years – хоёр жилийн турш
for eight hours – найман цагийн турш
for a long time – удаан хугацааны турш гэх мэтчилэн.
For холбоосыг бид Өнгөрсөнд төгссөн цагт үйл явдлын өнгөрсөнд эхэлснээс одоог хүртэл үргэлжилсэн нийт хугацааг илэрхийлэхэд ашигладаг.
Жишээлбэл:
We’ve been married for 22 years.
I’ve had this car for three months.
She’s worked there for ten years.
They’ve lived here for 40 years.
He’s played with that toy for hours.
It hasn’t snowed for years.
Гэхдээ For-г мөн өгүүлбэрийн бусад цагуудтай хамт ашиглаж болдог. Жишээлбэл:
We’re staying in the mountains for 10 days. (одоо үргэлжилж буй цаг)
She lived in Japan for three years. (энгийн одоо цаг)
I’ll be at the reception for a few minutes. (энгийн ирээдүй цаг)
They normally study for an hour then have a break. (энгийн одоо цаг)
In December we’ll have been married for 25 years! (ирээдүйд төгссөн цаг)
Дээрх блогоос сурсан мэдлэгээ ашиглан хэзээнээс, хэр удаан хугацаанд одоогийн хаяг дээрээ байгаа эсэх, хэр удаан компанид ажилласан эсвэл сургуульд сурч байгаа зэргээ бичээрэй. Ингэснээр та сурсан зүйлээ бататгаад зогсохгүй бусадтай харилцан ярилцахдаа эдгээр үгсийг илүү хялбархан ашиглах болно.
Англи хэлэнд зөв дуудлага бол хамгийн чухал зүйлсийн нэг. Учир нь нэг үгийг маш олон янзаар уншиж, бичиж болдог. Хэрхэн зөв дуудлагатай болохыг мэдмээр байна уу? Тэгвэл дуустал нь уншаарай.
Хүмүүсийн юу гэж хэлснийг тайлбарлахын тулд ярианы хоёр төрөл байдаг - шууд яриа ба шууд бус (эсвэл дам) яриа. Эдгээр хэлбэрүүдийн талаар илүү ихийг олж мэдэн, өгүүллэг бичих чадвараа сайжруулахын тулд үргэлжлүүлэн уншина уу.