Шууд болон шууд бус (дам) яриа - Direct and indirect speech
Болсон үйл явдал, үйлдлүүдийг тайлбарлах олон тохиолдол байдаг бөгөөд ихэнхдээ хэн нэгний хэлсэн зүйлийг давтах тохиолдол байдаг. Ийм тохиолдлууд нь нийгмийн байдал, ажлын имэйл эсвэл танилцуулга зэргийг багтааж болно. Хүмүүсийн юу гэж хэлснийг тайлбарлахын тулд ярианы хоёр төрөл байдаг - шууд яриа ба шууд бус (эсвэл дам) яриа. Эдгээр хэлбэрүүдийн талаар илүү ихийг олж мэдэн, өгүүллэг бичих чадвараа сайжруулахын тулд үргэлжлүүлэн уншина уу.
Шууд яриа
Бид хэн нэгний хэлсэн зүйлийг тайлбарлахдаа, нэг сонголт нь шууд яриаг ашиглах явдал юм. Бид ярианы тэмдэглэгээний хооронд хэллэгийг байрлуулж, хэн нэгний хэлсэн зүйлийг зүгээр давтаж хэлэхэд, шууд яриаг ашигладаг.
Paul came in and said, “I’m really hungry.”
Ном, сонины өгүүлэлд шууд яриаг хэрэглэх нь элбэг байдаг. Жишээлбэл:
The local MP said, “We plan to make this city a safer place for everyone.”
Таны харж байгаагаар шууд ярианд 'хэлэх' (‘хэлсэн’ өнгөрсөн цагт) үйл үг ихэвчлэн хэрэглэгддэг. Гэхдээ "асуух", "хариулах", "хашхирах" гэх мэт шууд ярианд ашигладаг бусад үйл үгсийг бас олж болно. Жишээлбэл:
When Mrs. Diaz opened the door, I asked, “Have you seen Lee?”
She replied, “No, I haven’t seen him since lunchtime.”
The boss was angry and shouted, “Why isn’t he here? He hasn’t finished that report yet!”
Шууд бус яриа
Бид хэн нэгний хэлснийг ярианы тэмдэггүйгээр, яг ижил үгсийг ашиглахгүйгээр хэлэхийг хүсэж байвал шууд бус яриаг ашиглаж болно. Жишээлбэл:
Шууд яриа: “We’re quite cold in here.”
Шууд бус яриа: They say (that) they’re cold.
Дээрх өгүүлбэрийн нэгэн адил энгийн одоо цаг дээр хэн нэгэн юу хэлснийг дамжуулахдаа бид ихэвчлэн тухайн цагийг өөрчлөхгүй бөгөөд бид зүгээр л үйлийн эзнийг өөрчлөдөг. Гэсэн хэдий ч бид өнгөрсөн цагт болсон зүйлээ тайлагнахдаа ихэвчлэн тухайн цагийг нэг алхам ухраан өөрчлөдөг. Жишээлбэл, дараах өгүүлбэрт энгийн одоо цаг нь шууд бус ярианы хувьд энгийн өнгөрсөн цаг болж хувирна.
Шууд яриа: “I have a new car.”
Шууд бус яриа: He said he had a new car.
Бусад бүх цагууд нь шууд бус ярианы ижил төстэй өөрчлөлтийг дагана. Бүх үндсэн цагуудын жишээнүүд:
INDIRECT SPEECH
He said he lived in the city center.
He said he was going out.
He said he had finished.
He said he had been studying a lot.
He said he had arrived before you.
He said he had already left.
(remains the same)
He said he would be there at 2pm.
He said he was going to call Alan.
Цагуудыг нэг алхам ухарч хөдөлгөхтэй ижил дүрмүүд нь баймж үйл үгүүдэд бас хамаарна. Жишээлбэл:
DIRECT SPEECH
She said she could swim.
She said she had to go.
She said she might drive there.
She asked if we should start.
She said she would call me.
'Say' эсвэл 'tell' хэрэглэх нь
‘say’ -ийг өөр хувилбараар бид хэлэхдээ "tell" -ийг (told-хэлсэн өнгөрсөн цагт) дам ярианд ашиглаж болно. Жишээлбэл:
He told me he was going to call Alan.
They told her they would arrive a little late.
You told us you’d already finished the order.
Цаг хугацааны үг хэллэгийг өөрчлөх
Заримдаа та тухайн яриаг дамжуулахдаа цаг хугацааны үг хэллэгийг өөрчлөх шаардлагатай байдаг, ялангуяа өнгөрсөн тухай ярьж байсан бол цаг хугацааны хэллэгийг цаашид хэрэглэдэггүй. Жишээлбэл:
Шууд яриа: “I’m seeing my brother tomorrow.”
Шууд бус яриа: “I’m seeing my brother tomorrow.”
Зарим нэг жишээг дурдъя:
Шууд яриа: “I had a headache yesterday.”
Шууд бус яриа: You said you’d had a headache the day before yesterday.
Шууд яриа: “It’s been raining since this afternoon.”
Шууд бус яриа: Indirect speech: He said it’d been raining since that afternoon.
Шууд яриа: “I haven’t seen them since last week.”
Шууд бус яриа: She said she hadn’t seen them since the previous week.
Дам асуултууд
Асуултыг дамжуулахдаа байцаасан хэлбэрийг эерэг үгээр болгон өөрчлөх хэрэгтэй бөгөөд энэ нь хэвийн дам яриатай адил үйл үгийн цагийг нэг алхам ухраана.
Бид дамжуулах боломжтой 2 төрлийн асуулт байдаг. Тийм эсвэл үгүй гэсэн хариулт бүхий асуултууд, мөн "юу", "хаана", "хэн" гэх мэт асуултаар эхэлсэн асуултууд. Бид "тийм" эсвэл "үгүй" бүхий асуултуудыг дамжуулахдаа, бид 'хэрэв' ашигладаг. Жишээлбэл:
Шууд яриа: “Do they live here?”
Шууд бус яриа: You asked me if they lived here.
Таны харж байгаагаар дам асуултын хувилбар дээр 'do' хасагдсан тул энэ нь асуулт байхаа болиж 'live' үйл үг 'lived' болж хувирна.
'юу', 'хаанa', 'хэзээ', 'хэн' гэх мэтээр эхэлсэн асуултуудад бид дээрх асуух үгнүүдийг ашиглан дамжуулах боловч асуултын хэлбэрийг эерэг хэлбэрээр өөрчлөдөг. Жишээлбэл:
Шууд яриа: “Where do they live?”
Шууд бус яриа: You asked me where they lived.
Шууд яриа: “When are you leaving?”
Шууд бус яриа: He asked us when we were leaving.
Шууд яриа: “How will they get here?”
Шууд бус яриа: She asked me how they would get here.
Бид асуултаа дамжуулахдаа ихэвчлэн "Ask" үйл үгийг хэрэглэдэг. "to tell" үйл үгийн нэгэн адил "to ask" үйл үг нь ихэвчлэн хоёрдугаар төлөөний нэр үгийг дагаж хэрэглэх боловч хасагдах боломжтой.
Захирах, болон хүсэлтийг дамжуулах
Хэн нэгэнд тушаал өгөхдөө та захирах хэлбэрийг ашигладаг бөгөөд энэ нь тухайн үйлийн эзэнгүйгээр зүгээр л үйл үгийг хэрэглэдэг гэсэн үг юм. Жишээлбэл:
“Call me back later.”
“Have a seat.”
“Don’t do that!”
Тушаалыг дамжуулахын тулд бид ‘tell’ ба үйл үгийн хувираагүй хэлбэрийг ашигладаг. Жишээлбэл:
You told me to call you back later.
He told me to have a seat.
She told us not to do that.
Та хүсэлт гаргахдаа ихэвчлэн "can", "could", "will" гэх мэтийг үгнүүдийг ашигладаг. Жишээлбэл:
“Could you call me back later?”
“Will you have a seat?”
“Can you not do that please?”
Бид хүсэлтийг дамжуулахдаа, бид ‘to ask’ үйл үг болон хувираагүй үйл үгийн хэлбэрийг ашигладаг. Жишээлбэл:
You asked me to call you back later.
He asked me to have a seat.
She asked us not to do that.
Одоо та бүхэн хэрхэн шууд болон шууд бус яриаг ашиглаж буйг харлаа, мөн сурсан зүйлүүдээ давтаарай. Тэдгээрийг хэрхэн ашиглаж байгааг харах маш сайн бөгөөд хялбар арга бол англи хэл дээрхи богино өгүүллэг эсвэл онлайнаар мэдээний өгүүлэл унших явдал юм. Учир нь өгүүлэл, нийтлэлүүд нь дам ярианы олон жишээг агуулдаг.
English Learning Tips
Англи хэлний Must, Have to, Shall болон May-ын 12 ялгаа. Англи хэлэнд дүрэм журмыг илэрхийлэх олон өөр үгс байдаг. Тэдгээр үгсийг хэрэглэж буй нөхцөл байдлаас нь шалтгаалж ялгахад төвөгтэй байдаг. Тийм учраас ямар тохиолдолд аль үгийг хэрхэн зөв ашиглах талаар мэдэх нь чухал. Та энэхүү блогоос дээрх үгсийг хэрхэн зөв ашиглах талаар олж мэдээрэй.
English Learning Tips
Англи хэл сурахад чухал шат бол өнгөрсөн цагийг эхэлж ярих тухай. Өнгөрсөн цагийг хэрэглэж сурснаар та амьдрал дээр хүмүүстэй уулзаж, туршлагаа хуваалцах, ажил дээрх үйлдлийг бүрэн илэрхийлэхэд тустай. Энгийн өнгөрсөн цагийг ойлгож сурахад дөхөм болох мэдээллийг эндээс үзнэ үү!