exercisesАнгли хэлний дуудлага – Phonetics

Англи хэлний дуудлага – Phonetics

Англи хэлэнд зөв дуудлага бол хамгийн чухал зүйлсийн нэг. Учир нь нэг үгийг маш олон янзаар уншиж, бичиж болдог. Хэрхэн зөв дуудлагатай болохыг мэдмээр байна уу? Тэгвэл дуустал нь уншаарай.

Авиа зүй гэж юу вэ?

Авиа зүй гэдэг нь хэд хэдэн үсэг нийлээд хэрхэн дуудагдах талаар заасан дүрэм юм. Үүнийг сурсанаар зөв уншиж сурна. Зарим үг ямар өгүүлбэрт орсоноосоо шалтгаалан өөр өөрөөр дуудагдах тохиолдог байдаг. Авиа зүйн дүрмийг эзэмшиж чадсанаар тэдгээрийг сурахад хялбар болно.

Алдаагүй зөв дуудаж сурахын тулд авиа зүйг зайлшгүй сурах хэрэгтэй.

Авиа зүйн дүрэм нийт дөрвөн хэсэгтэй.

Үүнд:

Гийгүүлэгч авиа, нийлэмж гийгүүлэгч, богино эгшиг, болон урт эгшиг багтана.


Гийгүүлэгч авиан жишээ:


Гийгүүлэгчийн нийлэмж болон богино эгшгийн дуудлага:


Урт эгшгийн дуудлагын нийлэмж:


Англи үгний эхний болон адагт орсон үсэгний дуудлага

Schwa

Гэх энэхүү өвөрмөц нэршилтэй дуудлага нь англи хэлэнд их өргөн хэрэглэгддэг бөгөөд ихэвчлэн үг өргөтгөлгүй битүү үед дуудна. Жишээ нь:

 

about /əˈbaʊt/

mother /ˈmʌðə/

businessman /ˈbɪznəsmən/

 

Хоёр гийгүүлэгчийн нийлэмж дуудлага буюу TH

TH хоёр гийгүүлэгч нийлэн үгнээсээ хамаарч хоёр өөрөөр дуудагдана. Доорх хоёр тэмдэгтээр дуудлагыг тэмдэглэдэг.

/θ/ болон /ð/

 

Дээрх хоёр дуудлагын эхнийх нь сул дуудаж хоёр дахыг нь тод хэлж өгдөгөөрөө ялгаатай. Дараах жишээ дээр ажиллахдаа хоолой дээрээ хуруугаа тавьж хэрхэн өөрөөр чичирхийлж байгааг мэдэрч үзээрэй. Хоёр өөрөөр дуудагдах жишээ үгсийг доор оруулав.


Өргөлт хаана байх вэ ?

Авиа зүйн дүрмийн бас нэгэн чухал зүйл бол үгийн өргөлт болон даралт хаана байхыг сурах явдал юм. Үг хэдэн ч үетэй байж болно. Аль нэг үендээ өргөлт авсан байдаг. Жишээ нь:

prepare /prɪˈpeə/

 

Дээрх prepare гэдэг үгний өргөлт нь хоёр дахь үедээ дуудагдаж байна. Зарим тохиолдолд үгийн өргөлт аль үед дуудагдаж байгаагаас хамаарч утга өөрчлөгдөх тохиолдол гардаг. Жишээ нь:

to record /rɪˈkɔːd/ (Дуу чимээ болон мэдээлэл хураах)

a record /ˈrekɔːd/ (Дуут болон баримтын бичлэг)

 

Үйл үгийнхээ хувьд record хэмээх үгний өргөтгөлт нь хоёрдугаар үедээрээ дуудагдаж байгаа ч нэр үгээр орсон тохиолдолд дуудахдаа өргөтгөлт нь нэгдүгээр үед байна.

R үсэг

 

Үгийн дунд эсвэл адагторсон R үсэг ихэвчлэн дуудагддаггүйг таанзаарсан байх. Тухайн үсэгний ард эгшиг орсон тохиолдолд сулавтар дуудагдана. Жишээ нь:

right /raɪt/

rabbit /ˈræbɪt/

rather /ˈrɑːðə/

 

Доорх тохиолдолд R үсэг дуудагдахгүй. Жишээ нь:

fork /fɔːk/

cooker /ˈkʊkə/

hard /hɑːd/

 

Бүхэл бүтэн үсгийг дуудахгүй байна гэдэг боломжгүй мэт санагдах боловч англи хэлийг зөв дуудаж сурья гэж бодож байгаа бол R үсэг дуудагддаггүй үед нь дуудахгүй ньзөв.

 

Зарим жишээнүүд

Авиа зүйн дүрэмтэй холбоотой үгс орсон зарим өгүүлбэрүүдийн жишээг доор оруулав.

 

  • We had a party at school yesterday to celebrate Halloween.
  • wi: hədə ˈpɑːtiətskuːljestədeitə ˈseləbreɪthæləʊˈiːn
  • Did you have fun?
  • dɪdjʊhəvfʌn?
  • Yes, it was great. I met some very nice people.
  • jes, ɪtwəzɡreɪt. aɪ met səm ˈverinaɪs ˈpiːpəl
  • Was there anything to eat?
  • wəzðeə ˈeniθɪŋtəiːt ?
  • There were lots of things to eat and drink too.
  • ðeəwəlɒtsəvθɪŋstəiːtənddrɪŋktuː

 

Англи хэлээр зөв дуудаж, уншиж сурах нь ямар их хэрэгтэйг энэхүү авиа зүйн дүрмийн хичээлээс ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Шинэ үг сурахдаа толь бичиг ашиглан дуудлагын тэмдэглэгээнүүдийг харж дуудаж сураарай. Хэд хэдэн удаа дуудаж зөв дасгалхийснээр амархан цээжилж ашиглахад хялбар болно.

Илүү олон дасгалууд
Англи хэлний баймж үйл үг May болон Might

English Learning Tips

Та Aнгли хэлэнд can эсвэл must гэх мэт зарим нэг баймж үйл үгсийг сурч байсан байх. Магадгүй та may эсвэл might энэ хоёр баймж үйл үгсийг сонсож байсан боловч хэрхэн ашиглахаа мэдэхгүй байгаа байж магадгүй. Тэгвэл та үргэлжлүүлэн уншиж үүнийг хэрхэн ашиглахыг ойлгож дараа нь өөрөө давтаж сурах боломжоо бүү алдаарай.

Do болон Make - Ялгаа нь юу вэ?

English Learning Tips

Do ба make үйл үгнүүд нь бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг. Гэхдээ Англи оюутнуудын хувьд үүнийг ямар тохиолдолд алийг нь хэрэглэх вэ гэдгийг мэдэхэд хэцүү байдаг.