Англи хэлний угтвар үйл үгс
Англи хэлэнд ихэнх үйл үгсийн араас угтвар эсвэл дайвар үгс залгагддаг. Зарим тохиолдолд эдгээр хослол нь ‘phrasal verbs’ хэмээн нэрээр явдаг бол бусад тохиолдолд угтвар үйл үг хэмээн дурдагддаг. Ялгаа нь юу вэ? Үргэлжлүүлэн уншаад мэдээд аваарай.
Угтвар үйл үг гэж юу вэ?
Угтвар үйл үг гэдэг нь аливаа үйл үгийн араас угтвар залгасан хэлбэрийг хэлнэ. Уг хоёр үгсийн нийлсэн утга нь үйл үгийн эх утга санаатай маш ойролцоо байдаг. Жишээлбэл;
To worry
To worry about (someone or something)
Угтвар үйл үг, Холбоо үйл үгс хоёрын харьцуулалт
Холбоо үйл үгсийн утга нь тухайн үйл үгийн эх утгаас ихэвчлэн өөр байдаг бол, Угтвар үйл үгийн утга нь ихэвчлэн үйл үгийн эх утгатай ижил байдаг. Холбоо үйл үгс нь угтвар буюу дайвар үг аль аль-ийг нь ашигладаг бол угтвар үйл үгс нь ашигладаггүй.
Холбоо үйл үгс нь ихэвчлэн нэр үг буюу төлөөний үгсээр хуваагдсан байдаг. Жишээлбэл,
Put your jacket on.
Put it on.
Харин угтвар үйл үгс нь хуваагдаж болдоггүй бөгөөд хамт оршиж байх шаардлагатай.
Түгээмэл угтвар үйл үгс
Бидний байнга ашигладаг зарим нэг угтвар үйл үгс байдаг, Тийм учраас тэднийг санаж байх нь хэрэгцээтэй юм. Жишээлбэл;
Угтвар үйл үгсийг объекттой ашиглах
Угтвар үйл үгсийг салгаж болдоггүй гэсэн бол зарим тохиолдолд дунд нь объект заасан үг оруулж болдог. Жишээлбэл,
Remind + object + of
You remind me of my cousin.
Provide + object + with
They provided us with the material we needed.
Thank + object + for
I’d like to thank you for coming today.
Угтвар үйл үгсийг мэдэж байх нь маш хэрэгцээтэй байдаг, учир нь та аливаа үйл үгийн дараа зөв угтвар залгаснаар таны Англи хэлийг чөлөөтэй, төрөлх хэлтэй юм шиг сонсогдоход тусалдаг. Тийм учраас та аливаа шинэ үйл үг сурч байх үедээ үүний араас аливаа угтвар залгах шаардлагатай эсэхийг анхаараарай. Дээрх жишээнүүдээс та анзаарсан бол, Аль угтвар ашигласнаас хамаарч өгүүлбэрийн утга нь өөрчлөгддөг. Энэхүү сорилыг өгөөд угтвар үйл үгсийг давтаарай!
English Learning Tips
Та Aнгли хэлэнд can эсвэл must гэх мэт зарим нэг баймж үйл үгсийг сурч байсан байх. Магадгүй та may эсвэл might энэ хоёр баймж үйл үгсийг сонсож байсан боловч хэрхэн ашиглахаа мэдэхгүй байгаа байж магадгүй. Тэгвэл та үргэлжлүүлэн уншиж үүнийг хэрхэн ашиглахыг ойлгож дараа нь өөрөө давтаж сурах боломжоо бүү алдаарай.
English Learning Tips
Англи хэл сурахад чухал шат бол өнгөрсөн цагийг эхэлж ярих тухай. Өнгөрсөн цагийг хэрэглэж сурснаар та амьдрал дээр хүмүүстэй уулзаж, туршлагаа хуваалцах, ажил дээрх үйлдлийг бүрэн илэрхийлэхэд тустай. Энгийн өнгөрсөн цагийг ойлгож сурахад дөхөм болох мэдээллийг эндээс үзнэ үү!