exercisesАнгли хэлний төлөөний үгс

Англи хэлний төлөөний үгс

English Learning Tips

Хэл сурч буй хүмүүст, ялангуяа анхан шатны сурагчдад тохиолддог хүндрэлтэй зүйл бол төрөл бүрийн төлөөний үгс сурах байдаг. Тэд жижиг үгс хэдий ч аливаа өгүүлбэрийн утгыг бүхлээр нь өөрчилдөг. Та аль төлөөний үгийг ашиглах дээрээ эргэлзэж байсан уу? Зарим өгүүлбэрийг хэлж байх үедээ he ашиглах уу эсвэл him ашиглах уу гэдгээ мэдэхгүй түгдэрч байна уу? Тэгвэл үргэлжлүүлэн уншиж Англи хэлний бүхий л төлөөний үгсийг давтаарай.

 

Төлөөний үг гэж юу вэ?

Төлөөний үг гэдэг нь аливаа нэр үгийг орлох үг юм. Уншиж/сонсож байгаа хүн бидний хэний тухай, юуны тухай ярьж буйг мэдэж байгаа тохиолдолд бид төлөөний үгс ашигладаг. Жишээлбэл,

 

This is Mika. She’s a manager.

Хэний тухай ярьж байгааг мэдсэний дараа (Энэ жишээн дээр Mika гэдэг хүн) бид she хэмээх төлөөний үг ашигласан юм.

 

Биеийн төлөөний үгс

Бид хүмүүсийн нэр эсвэл аливаа зүйлийн нэрийг орлуулах зорилгоор биеийн төлөөний үгс ашигладаг. Эдгээр нь субъект заасан төлөөний үг ч байж болно, мөн объект заасан төлөөний үг байж болно. Субъект заасан төлөөний үгс нь аливаа үйлдлийг (үйл үг) хийсэн хүнийг заадаг, харин объект заасан төлөөний үг нь аливаа үйл үг эсвэл угтварын үйлдлийг хүртэх нөхцөлд ашиглагддаг. Жишээлбэл,

 

 John teaches Sara. = He teaches her. (субъект + үйл үг + объект)

You work with me. (субъект+ үйл үг + угтвар + объект)

 

Хувийн төлөөний үгс:

Жишээ:

There’s Paul. Do you know him?

They can pick us up at 5 p.m.

These reports are for Sue. I must give them to her.

Can you give me a hand with this box? It’s heavy.

Tom is the CEO. I don’t think he knows me.

You’re having dinner with some clients tomorrow. They’re meeting you at the restaurant.

 

Хамаатуулах төлөөний үгс

Эдгээр төлөөний үгс нь хэн нэгэн аливаа зүйлийг эзэмшиж байгааг илэрхийлдэг. Тэд хамаатуулах тэмдэгт нэртэй төстэй, гэхдээ хамаатуулах төлөөний үгсийн араас нэр үг ордоггүй. Жишээлбэл;

 

Whose is this pen? - It’s mine. (= my pen)

Хамаатуулах төлөөний үгс буюу хамаатуулах тэмдэг нэрсийн харьцуулалт: 

‘It’ гэсэн төлөөний үгний хамаатуулах хэлбэр нь байдаггүй, учир нь үүгээр утга нь тодорхой бус болно.

 

Хамаатуулах төлөөний үгсийн жишээ:

 

This jacket is yours.

That’s Tom’s scarf and those gloves are his too.

Is that Sue and Paul’s car? - No, theirs is black.

Here’s your table and this one is ours.

Is this Anna’s bag? - Yes, it’s hers.

They aren’t my glasses. Mine are brown.

 

Эгэх төлөөний үгс

Аливаа өгүүлбэрийн объект субъект хоёр нь нэг хүн байх тохиолдолд бид эгэх төлөөний үгс ашигладаг. Жишээлбэл,

 

I taught myself to play the guitar. = Би өөрөө гитар тоглож сурсан.

 

Англи хэлэнд эгэх төлөөний үгстэй түгээмэл ашиглагддаг үйл үгс байдаг. enjoy, cut, hurt, introduce, teach, express, help, blame г.м.

 

Эгэх төлөөний үгс:

Жишээ:

 

Have you hurt yourself?

Yes, I cut myself when I prepared the vegetables.

She blames herself for the accident, but it wasn’t anyone’s fault.

The kids really enjoyed themselves at the park.

Would you all like to introduce yourselves?

He wants to teach themself to ski, but it’s better to have lessons.

 

Холбох төлөөний үгс

Өгүүлбэрийг аливаа хүн, эсвэл зүйлтэй холбох шаардлагатай тохиолдолд холбох төлөөний үгс ашиглаж болдог.

 

who – хүмүүст

which – эд зүйлсэд

that – эд зүйлс мөн хүмүүст

where – газар, байршилд

 

Жишээ:

This is the man who helped me yesterday.

An engineer is someone who designs machines.

There are many websites which can help you find a job.

This is the type of computer that I want.

A bakery is a place where you can buy bread.

Do you know a good university where I can study history?

 

Төлөөний үгсийг зөв сонгож, Ашиглаж сурах нь маш чухал байдаг, ялангуяа ажлын талбар дээр Англи хэл ашиглах шаардлагатай үед. Аль боломжоороо төлөөний үгсийг давтах нь зөв юм, ялангуяа аман байдлаар, үүгээр та бодит амьдрал дээр хэрэглэх шаардлагатай тохиолдолд бэлтгэлтэй байх болно. Энэхүү сорилыг гүйцэтгэж төлөөний үгсээ давтаарай!

Илүү олон дасгалууд
Үйлт нэрийн өнгөрсөн хэлбэр буюу Past Participle гэж юу вэ?

Та Англи хэлний ‘Төгс өдөө цаг’, ‘энгийн өнгөрсөн цаг’, ‘үйлт нэрийн өнгөрсөн хэлбэр’ гэх мэт дүрмийн нэршлүүд дунд эргэлзэх мөн яг ямар үүрэгтэйг нь ойлгодоггүй байж магадгүй. Энэ удаагийн Англи хэлний ‘Үйлт нэрийн өнгөрсөн цаг буюу Past Participle гэж юу болох, хэрхэн хэрэглэдэг болохыг сурцгаая.

“Used to”- гийн ялгаатай утгууд болон хэрэглээ

English Learning Tips

Та өмнө нь 'Used to' хэллэгийг сонсоод, утгыг нь таах гэж оролдож байсан уу? Дээрх хэллэг нь хоорондоо эсрэг тэсрэг хоёр утгыг илэрхийлэг бөгөөд энэхүү блогоор дамжуулан тэдгээрийн ялгаа болон хэрэглээг сурцгаая.